Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцлоо
"Хятад-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Мэргэжлийн болон техникийн боловсролын хамтын ажиллагааны төв"-өөс зохион байгуулсан "Монгол-Хятадын боловсрол, сургалт, судалгааны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалт ба сургалтын гол элементүүдийн шинэчлэл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд УБТЗ-ын Политехник коллежийн захирал С.Галбадрах оролцлоо.
Тус арга хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын шинэчлэл, хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, туршлага солилцов.
Энэхүү бага хурлын хүрээнд талууд мэргэжлийн болон техникийн боловсролын чанар, сургалтын агуулгын шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлага, цаашдын хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээнд хэлэлцэж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх боломжийг бүрдүүллээ.