Вагоны аж ахуйн тэнхимийн танилцуулга
УБТЗ-ын МСҮТ нь 2007 онд байгуулагдаж Төмөр замын замчин бэлтгэх мэргэжлийн боловсролын анги нээж сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн.
Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 2019 онд Төмөр замын Политехник коллеж болж өргөжсөнөөр вагоны аж ахуйн техникчийн боловсрол олгох сургалтыг мэргэжлийн хөтөлбөрийн дагуу явуулж байна.
Тус тэнхим нь вагоны мэргэжлийн 5 үндсэн багштай бөгөөд мэргэжлийн болон техникийн боловсролын хичээлүүдийг заадаг. Мэргэжил олгох ангиудаа дурьдвал:
Чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрөөр
- Зорчигчийн вагоны үйлчлэгч – 1 жил
- Вагон үзэгч засварчин– 1 жил
Техникийн боловсролын хөтөлбөрөөр
- Вагоны техникч – 3 ба 1,5 жил
Сургалтын орчин:
- Вагоны лаборатори–1
- Автотоормосын бүтэц, технологийн лаборатори-1
- Вагоны тэнхимийн кабинет-2
- Төмөр замын сургалтын полигон гэх мэт сургалтын бүх нөхцлийг хангасан иж бүрэн цогцолбор юм.