“ТӨГСӨЛТИЙН ТӨГӨЛ” МОД ТАРИХ АЯН Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Төмөр замын Политехникийн коллежоос “Төгсөлтийн төгөл” мод тарих аяныг зохион байгууллаа.
Энэхүү аяны хүрээнд УБТЗ ХНН-ийн 503-р км-д байрлах Төмөр замчдын цэцэрлэгт хүрээлэнд төгсөгчид, суралцагчид, багш ажилтан, эцэг эх, хамтран ажиллагч байгууллагуудын оролцоотойгоор 1200 ширхэг буйлс тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.
“Төгсөлтийн төгөл” нь:
Төгсөгчдийн сургуульдаа үлдээж буй үнэ цэнтэй дурсамж
Ирээдүй хойч үедээ зориулсан ногоон өв
Байгаль орчноо хайрлах хандлага, хариуцлагатай иргэншлийн илэрхийлэл
Төмөр замчдын ногоон орчныг нэмэгдүүлэх бодит хувь нэмэр байх болно. Нэг төгсөгч – Нэг мод
Хамтдаа ногоон ирээдүйг бүтээцгээе





