Замын тэнхимийн танилцуулга

УБТЗ-ын МСҮТ нь 2007 онд байгуулагдаж Төмөр замын замчин бэлтгэх мэргэжлийн боловсролын анги нээж сургалтын үйл ажиллагааг эхлүүлсэн.

Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 2019 онд Төмөр замын Политехник коллеж болж өргөжсөнөөр замын техникч, төмөр замын машин механизмын ашиглалтын техникчийн боловсрол олгох сургалтыг мэргэжлийн хөтөлбөрийн дагуу явуулж байна.

Тус тэнхим нь замын мэргэжлийн 2, төмөр замын машин механизмын 2 нийт 4 үндсэн багштайгаар сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мэргэжлийн болон техникийн боловсролын хичээлүүдийг заадаг. Мэргэжил олгох ангиудаа дурьдвал:

Чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрөөр
  • “Төмөр замын замчин – 1 жил,

Техникийн боловсролын хөтөлбөрөөр
  • Төмөр замын замын техникч – 3 ба 1,5 жил
  • Төмөр замын машин механизмын техникч – 3 жилээр тус тус сургаж төгсгөдөг.

Сургалтын орчин:
  • Төмөр замын бага механикжилтын лаборатори–1
  • Замын бүтэц, технологийн лаборатори-1
  • Төмөр замын машин механизмын кабинет – 1,
  • Замын тэнхимийн кабинет-2
  • Төмөр замын сургалтын полигон
  • Замын багажны сараа гэх мэт сургалтын бүх нөхцлийг хангасан иж бүрэн цогцолбор юм.

С.Бат-Эрдэнэ

Замын тэнхимийн эрхлэгч


Мэргэжил: Машин механизмын ашиглалтын инженер
Ажлын туршлага: 10 жил
Боловсрол:
  • ТЗДС, 2012 он “Машин механизмын ашиглалт” мэргэжлээр бакалавр
  • ШУТИС, МТС-д “Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжлээр магистрант

Б.Урангуа

Замын мэргэжлийн багш


Мэргэжил: ТЗ-ын барилга, зам, замын аж ахуйн инженер
Ажлын туршлага: 23 жил
Боловсрол:
  • Төмөр замын коллеж, 1998 он “Төмөр замын барилга, зам, замын аж ахуйн инженер” мэргэжлээр бакалавр
  • Шинэ Иргэншил дээд сургууль, 2015 он “Боловсролын удирдлагын магистр”
Шагнал урамшуулал:
  1. УБТЗ-ын гашнал “Онц хөдөлгөөнчин” тэмдэг
  2. 2012-2013 оны хичээлийн жилийн “Хөдөлмөрийн аварга багш
  3. Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медаль
  4. УБТЗ-ын Замын даргын “Жуух бичиг”
  5. 2015-2016 оны хичээлийн зохион байгуулагдсан Эрдэм шинжилгээний анхдугаар бага хуралд 1-р байр
  6. 2016.10.04-нд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдэг
  7. УБТЗ-ын Замын даргын шагнал Тэргүүний төмөр замчин тэмдэг /2017.09.26
  8. УБТЗ-ын ҮЭХ “Хүндэт үнэмлэх” /2018 он/
  9. МУ-ын БСШУС-ын сайдын “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг /2019.10.22

Н.Алтанзагас

Замын мэргэжлийн багш


Мэргэжил: ТЗ-ын барилга, зам, замын аж ахуйн инженер
Ажлын туршлага: 33 жил
Боловсрол:
  • Ленинград хотын төмөр замын тээврийн дээд сургууль, 1989 он “Төмөр замын зам, барилгын инженер” мэргэжлээр бакалавр
  • ОХУ олон улсын техникийн зөвлөл техникийн ухааны магистр 2008 он
Шагнал урамшуулал:
  1. УБТЗ-ын Замын даргын шагнал Тэргүүний төмөр замчин
  2. ЗТБХБ яамны шагнал Монгол улсын “Хүндэт төмөр замчин” цол тэмдэг
  3. Монгол улсын мэргэшсэн инженер
  4. Монгол улсын зөвлөх инженер
  5. Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан”цол тэмдэг
  6. МУ-ын БСШУС-ын сайдын “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг
  7. Алтангадас одон