Оюутны дотуур байр нь 1972 онд ашиглалтанд орсон. Оюутны дотуур байрны хамт олны зорилго нь хүн бүрт хүрч үйлчлэх, зөв боловсон харьцах, хоёр дахь гэр болсон оюутны байрныхаа цэвэр тохилог орчинг бүрдүүлэх, шаардлагатай үед нь тусламж, дэмжлэг үзүүлэх, амар тайван байдлыг бүрдүүлэх зорилгын хүрээнд ажилладаг.
Нийт 8 ажилчинтай
Багш-1
Жижүүр-4
Үйлчлэгч-3 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
Оюутны дотуур байр нь 292 оюутны багтаамжтай. Нийт 73 өрөөтэй.
Хичээлийн жилийн эхэнд дотуур байрны дарга, зөвлөлөө сонгож хийх ажлын төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу ажиллаж, тайлан мэдээгээ тухай бүрт нь гаргаж ажилладаг. Оюутнуудаа нэгдмэл нэг санаа, хүсэл зорилготой байлгах үүднээс спорт, урлагийн тэмцээн, уралдаануудыг зохион байгуулдаг.
Оюутны байрны ажилчдын хурлыг сар болгон тогтмол хийж, хийх ажил болон тулгамдаж байгаа асуудлаа тогтмол ярилцаж, ажлын чанар, хүртээмжийг сайжруулж ажилладаг. Жил бүр дотуур байрны оюутнуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даамны тэмцээнүүдийг зохион байгуулдаг.
Сүүлийн жилүүдэд оюутны дотуур байранд хэсэгчилсэн засвар хийж, тавилга, ор зэргийг шинэчлэн оюутнуудын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн.
Онцлог давуу тал нь
Давхар болгондоо 60 оюутны хүчин чадалтай бүхий уншлагын танхимуудтай. Өндөр хурдны Wi Fi интернет үйлчилгээг багш, оюутнууд үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
Давхар болгондоо 4 ариун цэврийн өрөө, 8 угаалтуур бүхий угаалгын өрөөнүүдтэй. 4 шүршүүр бүхий халуун усны өрөө 2, халаалтын ялтсан бойлер, хэрэглээний усны өргөлтийн насос тавьснаар оюутан, багш нарынхаа тав тухтай, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн.
Мөн байрныхаа оюутнуудын тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж өрөө тус бүрийг иж бүрэн тавилгаар тохижуулсан /номын тавиур, ор, сандал, ширээ, өлгүүр, гал тогооны шкаф/.
Оюутны дотуур байр нь оюутны зөвлөлөө жил бүр сонгож оюутны дотуур байрны дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тус зөвлөл нь 6 гишүүнээс бүрдэх ба байрны дарга, давхарын дарга, охид, хөвгүүдийн зөвлөл гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Тэдний үүрэг нь оюутнуудынхаа цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгын хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
Оюутны байрны багш, оюутны зөвлөл нь гадна, дотны олон байгууллагуудтай хамтарч ажилладаг. Оюутны байрны багш нарын холбоо, УБТЗ-ын эмнэлэг, УБТЗ-ын улаан загалмайн нийгэмлэг, УБТЗ-н цагдаагийн газартай хамтран эрүүл мэндийн болон бусад сургалт, сурталчилгаа, туршлага солилцох чиглэлээр хамтран ажилладаг.
Эрхэм та манай оюутны байранд бүртгүүлэхээр ирэхдээ дараах зүйлсийг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
Анги удирдсан багшийн дотуур байранд суух зөвшөөрөл
Төлбөр төлсөн баримт
Иргэний үнэмлэхний хуулбар
Цээж зураг 4%
Шинжилгээний хуудас /Сүрьеэ, Шээс, Цагаан хорхой, ДОХ/