📢 Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцлоо

 Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцлоо
"Хятад-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Мэргэжлийн болон техникийн боловсролын хамтын ажиллагааны төв"-өөс зохион байгуулсан "Монгол-Хятадын боловсрол, сургалт, судалгааны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалт ба сургалтын гол элементүүдийн шинэчлэл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд УБТЗ-ын Политехник коллежийн захирал С.Галбадрах оролцлоо.
   Тус арга хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын шинэчлэл, хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, туршлага солилцов.
Энэхүү бага хурлын хүрээнд талууд мэргэжлийн болон техникийн боловсролын чанар, сургалтын агуулгын шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлага, цаашдын хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээнд хэлэлцэж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх боломжийг бүрдүүллээ.


БНХАУ-ын Бугатын төмөр зам

БНХАУ-ын Бугат хотын төмөр замын мэргэжил технологийн коллежийн намын дэд дарга Biligondalai, сургуулийн нам төрийн албаны ерөнхий газрын орлогч дарга Lijie, гадаад харилцааны мэргэжилтэн Liying болон 12 оюутны хамт ТЗДС болон Политехник коллежийн удирдлагуудтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож  сургалтын үйл ажиллагаа, материаллаг баазтай танилцав.


БНСУ-ын Төмөр замын ахлах сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд 8 сурагчийн урилгыг УБТЗ-ын Политехникийн коллежийн захирал Ё.Бямбатогтох гардуулан өгч сурлагын амжилт хүслээ.


УБТЗ-ын Политехник коллеж
БНСУ-ын Төмөр замын ахлах сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд Төмөр Замын ахлах сургууль болон Олон Улсын тогоочийн сургуульд сурагч солилцооны хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцож эхний ээлжинд суралцах 8 сурагчийн урилгыг УБТЗ-ын Политехникийн коллежийн захирал Ё.Бямбатогтох гардуулан өгч сурлагын амжилт хүслээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлгээр (байр, хоолны зардал ороогүй) суралцах юм. Тэтгэлгээр суралцах болсон сурагчиддаа сурлагын амжилт хүсье.







УБТЗ-ын Политехник коллежийн хамтын ажиллагааны хүрээнд Политехник коллежийн удирдлагын санаачлагаар БНСУ-ын Ёнжу хотын Төмөр замын ахлах сургуулийн төлөөлөл уулзлаа.








УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох, БНСУ-ын "Woosong" Төмөр замын коллежийн захирал Ли ХаК Юн нар багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, төмөр замын төслүүд дээр хамтран ажиллах хүрээнд санамж бичиг байгууллаа.

БНСУ. Тэжон хот






УБТЗ-ХНН-ийн хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж, УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Донгяны их сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

"АЗИЙН ТӨМӨР ЗАМЫН СЕМИНАР"-т оролцож байна. Семинарын хүрээнд хоёр сургууль болон хоёр улсын төмөр замын талаар харилцан мэдээлэл солилцов.










УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Төмөр замын Донгяны Их сургуулийн удирдлагуудтай уулзаж оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.

УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Ёнжу хотын төмөр замын захиргаа, Сөүл хотын Korail компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.























УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох, БНСУ-ын Төмөр замын ахлах сургуулийн захирал Сун Квак нар багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, төмөр замын төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах чиглэлээр санамж бичиг байгууллаа.

Бидний цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. 2022-12-17. БНСУ Ёнжу хот.






УБТЗ-ын политехник коллежийн захирал Ё. Бямбатогтохын урилгаар "Хүрээ" дээд сургуулийн гүйцэтгэх захирал И ЖЭ БУГ нар хамтын ажиллагааны талаар санал солилцов.

УБТЗ-ын политехник коллежийн захирал Ё. Бямбатогтохын урилгаар "Хүрээ" дээд сургуулийн гүйцэтгэх захирал И ЖЭ БУГ тус сургууль дээр хүрэлцэн ирж сургуулийн гадаад харилцаан дээр






анхаарч БНСУ-ын төмөр замын сургуулиудтай холбоо тогтоож өгөхөө илэрхийллээ.

ХБНГУ-ын элчин сайдын яамны дэд тэргүүн Регина Рутенберг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн удирдагч Беате Диппмар тэргүүтэй төлөөлөгчид тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав.