2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол олгох сургалтад оюутан элсүүлэх журам


НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Төмөр замын политехник коллеж /цаашид ПТК гэх/ 2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын хөтөлбөрт суралцагч элсүүлэх элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
  2. Төмөр замын политехник коллежид элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “Бүртгүүлэгч”, Боловсрол шинжлэх ухааны яамнаас баталсан Төмөр замын политехник коллежид элсүүлэх суралцагчийн тоог “Хяналтын тоо”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “Элсэгч”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “Элсэлтийн комисс” гэнэ.
  3. Энэхүү журмын зорилго нь ерөнхий боловсролын сурлагын түвшинг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай суралцагчдыг шалгаруулахад оршино.
  4. Энэхүү элсэлтийн журмыг Төмөр замын политехник коллежийн цахим хуудас болон пэйж хуудаст нийтлэх, сургалтын албаны болон УБТЗ-ын тулгуур өртөөдийнмэдээллийн самбарт байршуулах, Ган зам сонинд нийтлүүлж, орон нутгийн телевизүүдээр болон Эйбл программын олон нийт хэсэгт тавьж олон нийтэд зарлан мэдээлнэ.
  5. Элсэлтийн үйл ажиллагааг шударга, ил тод, нээлттэйгээр зохион байгуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИСС

  1. Сургуулийн захирлын тушаалаар Политехник коллежийн элсэлтийн комиссыг томилно.
  2. Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан элсэгчдийг бүртгэх, элсэгчдийн материалыг шалгах, өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагааг зохицуулна.
  3. Элсэлтийн комиссын дарга элсэлтийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, тухайн журмаар зохицуулагдахгүй асуудлыг комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
  4. Элсэлтийн комисс хяналтын тоо үлдсэн тохиолдолд нэмэлт элсэлтийг зохион байгуулж болно.
  5. Элсэлтийн комисс нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас баталсан хяналтын тоонд багтаан дараах мэргэжлийн чиглэлүүдээр элсүүлнэ. Үүнд:
Мэргэжлийн индексСалбар, дэд салбарын нэр

Мэргэжлийн чиглэл
1TR4323-15Тээвэр, Төмөр замТөмөр замын өртөөний жижүүр
2TR4323-25Тээвэр, Төмөр замАчаа вагон хүлээлцэгч
3TR4323-26Тээвэр, Төмөр замЗорчигчийн вагоны үйлчлэгч
4TR4323-27Тээвэр, Төмөр замВагон үзэгч, засварчин
5TR4323-29Тээвэр, Төмөр замТөмөр замын замчин
6TR8311-11Тээвэр, Төмөр замЗүтгүүрийн туслах машинч
7TR8311-13Тээвэр, Төмөр замИлчит тэрэгний засварчин
8TR4323-28Тээвэр, Төмөр замДТХ-ын монтёр


ГУРАВ. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Төмөр замын политехник коллежид элсэхийг хүсэгч иргэд энэхүү журамтай танилцаж тус сургуулийн мэргэжлийн боловсролын хөтөлбөрт бүртгүүлэгчид /rail-college.edu.mn/elselt.html/-аар, шаардлагатай тохиолдолд халдвар хамгааллын дэглэм баримтлан биечлэн ирж бүртгүүлснээр элсэлтийн үйл ажиллагаанд оролцох эрх үүснэ.
  2. Төмөр замын политехник коллежийн мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт бүртгүүлэгч нь бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой байна.
  3. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2-р сургууль, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 18-р сургууль,Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 20,73 дугаар сургууль, Дорноговь аймгийнЗамын-үүд сумын ерөнхий боловсролын 3-р сургууль, Сайншанд сумын ерөнхий боловсролын3-р сургууль, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн төмөр замын чиглүүлэх сургалттай ангийн төгсөгчид, санамж бичиг байгуулсан төмөр замын байгууллагуудаас сургах хүсэлт гаргасан элсэгчдийг мэргэжлийн боловсролын хөтөлбөрт шалгуур нөхцлийг хангасан тохиолдолд хяналтын тоонд багтаан мэргэжил сонголтыг хийлгэж, элсүүлнэ. Дээрх шалгуурыг хангасан бүртгүүлэгчид бүртгэлийн хураамжийг төлж, шалгуурыг хангасныг нотлох бичиг баримтыг хуулбар хувийн хамт элсэлтийн комисст 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 17.00 цагт багтаан хүлээлгэн өгч, хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
  4. Сүүлийн 2 жил олон улсын болон улс, нийслэл, аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан байгалийн болон нийгмийн ухааны олимпиадуудад оролцож хувийн амжилтаар 1-3-р байрт шалгарсан бүртгүүлэгчийг “Шилдэг элсэгч” гэж үзнэ. Шилдэг элсэгчдийн батламж, сертификат болон баримт бичгийг үндэслэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Шилдэг элсэгчид шалгуурыг хангасныг нотлох бичиг баримтыг хуулбар хувийн хамт элсэлтийн комисст 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 17.00 цагт багтаан хүлээлгэн өгч, хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
  5. 18 насанд хүрсэн байх /2022 оны 11 сарын 07/-нд буюу үйлдвэрлэлийн дадлага эхлэх үед 18 нас хүрсэн байх/ болзлыг хангасан байна.

ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

  1. Бүртгэл тус сургуулийн мэргэжлийн боловсролын хөтөлбөрт бүртгүүлэгчид /rail-college.edu.mn/elselt.html/-аар шаардлагатай тохиолдолд ПТК-ийн байранд халдвар хамгааллын дэглэм баримтлан биечлэн ирж бүртгүүлж болно. Бүртгэл 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08.00 цагаас 07 дугаар сарын 05-ны өдрийн 17.00 цагт хүртэл явагдана.
  2. Бүртгүүлэхдээиргэний үнэмлэх, хуулбарын хамт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсролын баримт бичиг, хуулбарын хамт, сурагчийн хувийн хэрэг, сүүлийн 6 сард авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2%, элсэгчийн материалыг хадгалах битүүмжлэл сайтай А-4 хэмжээтэй 1 ширхэг хавтас зэргийг бүрдүүлэн өгнө.
  3. УБТЗ-ПТК-ийн ХААН-5058058072тоот дансанд бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг тушаана.
  4. Бүртгүүлэхдээ бүртгэлийн хураамж төлсөн баримтаа хураалгана.
  5. Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.

ТАВ. ЭРЭМБЭЛЭЛТ, ОНООНЫ ЖАГСААЛТ ГАРГАХ, МЭРГЭЖИЛ СОНГОЛТ ХИЙХ

  1. Элсэлтийн бүртгэл дууссаны дараа бүртгүүлэгчдийг бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноогоор эрэмбэлэн гаргаж, хяналтын тоонд багтсан элсэгчдийг улаан шугам татаж, суурь өнгийг тодруулж тэмдэглэнэ.
  2. Элсэлтийн комисс 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 09:00 цагт элсэгчдийн онооны жагсаалтыг гаргаж, УБТЗ-ын политехник коллежийн албан ёсны пэйж хуудас /УБТЗ-ын Политехник коллеж/ болон сургуулийн мэдээллийн самбарт тус тус байршуулна.
  3. Тэнцсэн элсэгчид мэргэжил сонголт хийхдээ бүрэн дунд боловсролын гэрчилгээ, эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсролын баримт бичиг, сурагчийн хувийн хэрэг, сүүлийн 6 сард авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2%-г тус тус хураалгана.
  4. Мэргэжил сонголт хийж, Төмөр замын политехник коллежид суралцах эрх авсан элсэгчдэд дахин өөр хөтөлбөр, мэргэжлээр сонголт хийхийг хориглоно.

ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ


  1. Төмөр замын политехник коллежид элсэх эрх авсан элсэгчид сургуульд бүртгүүлэхээсээ өмнө заавал УБ хотын Төмөр замын төв эмнэлэгт эмнэлгийн үзлэгт орсон байна.
  2. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн элсэгчид 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд09:00-17:00 цагуудад Төмөр замын политехник коллежийн сургалтын албан дээр өөрийн биеэр ирж бүртгүүлж анги хувиарлалтаа хийлгэнэ.
  3. Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг эх хувиар авчирна. Үүнд:бүрэн бөглүүлсэн, дүгнэлт гаргасан эрүүл мэндийн үзлэгийн хуудас, сургалтын төлбөр тушаасан баримт, зохих эрхийн актаар тогтоосон хөнгөлөлт эдлэх бол холбогдох баримт бичгүүдийг авчирна.
  4. Сургалтын төлбөрийг Хаан банкны 5058058072 тоот УБТЗ-ын Политехник коллеж дансанд өөрийн овог нэр, регистрийн дугаар, ангийг бичиж тушаана.
  5. Суралцах гэрээ байгуулах эрх авсан боловч энэхүү журмын 6.2-т заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулах болон суралцах эрхээсээ татгалзсан гэж үзэж элсэх эрхийг нь хүчингүй болсонд тооцно.


ДОЛОО. БУСАД

  1. Элсэлтийн хяналтын тоо гүйцээгүй тохиолдолд нэмэлт элсэлтийг зарлаж болно. Нэмэлт элсэлт зохион байгуулахтай холбоотой асуудлыг Төмөр замын политехник коллежийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
  2. Төмөр замын политехник коллежийн элсэлттэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 08:00 -17:00 цагийн хооронд дараах дугааруудаас авна. Үүнд:


Суурин утас: 21242296, 21242297

Гар утас: 95082296, 95052296 /Мобиком/

86992296, 86032296 /Юнител/