Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох нь

Ц. Тодгэрэл (Магистр) УБТЗ-ын Политехник коллежийн
Ашиглалтын тэнхимийн багш Todoo1970@gmail.com

СУРАЛЦАГЧДИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДЛЫГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

Хураангуй:
Шинжлэх ухаан, техник терхнологийн шинэ ирэн үед сургалтыншинэлэг аргууд нэлээд бий болж байна.Энэ нь суралцагчийг мэдлэг чадварыг бодитой үнэлэх арга зүй өөрчлөгдөх шаардлагатай болсныг тодорхойлж байна.
Үр дүнд чиглэсэн үнэлгээний аргууд ньсургалтын төдийгүйсургалтыг явцыг маш их чухалчилдаг, үүнтэй уялдуулан даалгварын гүйцэтгэлийг үзэхдээүнэлгээний шалгуур үзүүлэлтийг бодитой суралцагчдад ойлгуулсан байх шаардлагатайг харуулж байна.
Сүүлийн үеийн хичээлийн зорилго ньсуралцагч тус бүрийн онцлогийгзөв тодорхойлох, багш өөрийн хичээлийн явцыг зөв төлөвлөх, суралцагчдад системтэй мэдлэгийг түгээх, туслаж дэмжих, урамшуулахад чиглэгдэж байгаа юм.
Энэ сэдвийг хөндөх болсон шалтгаан манай сургуулийн багш нарын үнэлгээний арга зүй баригдмал, шинэлэг бус байгаад дүн шинжилгээ хийжүнэлгээний арга зүйг өөрчлөх, багш өөрийн сургах арга зүйг байнга орчин үеийн чиг хандлагад нийцүүлж байхыг харуулахыг зорилоо.

Түлхүүр үг: сургах, сурах, арга зүй, үнэлгээ,

Үндэслэл: Манай сургуулийн багш нарын дунд явуулсан судалгаанаас харахад өөрийн сургалтын үйл ажиллагаандаа шинэлэг бус хандлагатай байгаа нь харагдаж байна.
Сургалтын байгууллагын орчин үеийн чиг хандлага практик дээр суурилсан сургалтыг илүү чухалчилж үздэг болсон бөгөөд үүнийг дагаад сургалтын шинэ арга зүйгсургах суралцах үйлд ашиглах хандлага гарч ирж байна.
Уламжлалт сургалтын арга ньсоциализмийн үзэл санаанд үндэслэгдсэн, бүхнийг нэг хэмжүүрээр хэмждэг, хүнд байгаа төрлөх чанар араншинг өгөгдлийг харгалздаггүй, нэгийг нөгөөтэй нь харьцуулах замаар үнэлдэг тогтолцоо юм. Энэ нь өнөөдөр сурган хүмүүжүүлэх арга зүйд онолын хувьд байхгүй чбагш гарын дунд хэвшмэл ойлголттой оршин тогтносоор байна. Энэ илтгэлийн хүрээнд багш нарын үнэлгээний орчин үеийн чиг хандлагад шинжилгээ хийж үзсэн бөгөөд багш нарын сургалтын арга зүйд зайлшгүй үнэлгээний онол дадлагын сургалт хэрэгтэй байна.

Зорилго, зорилт: Сургалтын үнэлгээний арга хэлбэрийг шавь төвтэй сургалтын арга зүйд тохируулан хэрэглэх өнөөгийн үндсэн шаардлагыг багш нарын үйл ажиллагаанд нэвтрүүлэн хөгжүүлэх зорилготой.
Энэ зорилгын хүрээнд доорх зорилтыг дэвшшүлж байна.
  • Үнэлгээний өнөөгийн дэвшилтэт арга зүйн онолыг судлах
  • Сургуулийн багш нарын үнэлгээний арга хэлбэрийг судалж дүгнэлт өгөх
1.ҮНДСЭН ХЭСЭГ

Онолын үндэслэл, судалгааны зорилго.
ДИДАКТИК- грекийн сургах гэсэн үгнээс гаралтай, сурган хүмүүжүүлэх үйл явцын мөн чанар, зүй тогтол, зарчим, агуулга, зорилго, арга зүй, технологи,түүнийг үнэлж дүгнэх оношлох,онол- арга зүйн үндсийг судалдаг шинжлэх ухаан юм.
Товчдоо шавийн сурах, багшийн сургах үйл ажиллагаа, түүний зүй тогтлыг судалдаг.
Үнэлгээний дидактикийн үндэс нь суралцагчдийн мэдлэг чадвар эзэмшишчдийн явц, үр дүнг тодорхйолж, сургалтын явцад суралцагчдийн хөгжилд гарч буй ахиц дэвшлийг өмнөхтэй нь хартцуулах, түүнчлэн эзэмшвэл зохих агуулгыг ямар түвшинд эзэмшснийг тодорхойлоход оршино.
Дидактикийг ерөнхий ба туснай гэж ангилна.
Ерөнхий- сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулахад баримтлах түгээмэл нийтлэг зарчим, технологи
Тусгай- тодорхой судлагдхуунаар хичээл сургалт хүмүүжлийнажил явуулах онол арга зүйн үндсийг судлана.
Үндсэн ухагдхуун:
  • Сурган хүмүүжүүлэх үйл явц
  • Сурган хүмүүжүүлэх харьцаа
  • Мэдлэг чадвар дадал
  • Сургалтын зорилго
  • Сургалтын агуулга
  • Ажлын арга хэрэглүүр
  • Үйл ажиллагааны зохион байгуулалт
  • Үнэлгээ оношлогоо
Суралцагчдад өгч байгаа мэдлэг, чадвар, дадал нь доорх зүй тогтлоос шалтгаална.
Дидактикийн зүй тогтол:
  • Сургалтын үр дүн, чанар нь мэдлэг чадварыг багшийноновчтой хэсгүүдэд хувааж систем, эрэмбэ дараатай өгснөөс
  • Ойлгомжтой ярьж тайлбарласнаас
  • Бататгах дасгалыг оновчтой хэрэглнээс
  • Суралцагчийн нас, хүлээн авах чадварыг зөв тодорхойлсноос
  • Сурах үйл явцыг хэр эзэмшснээс
  • Суралцах арга барилыг эзэмшсэн, өөрөө бие даажсуралцснаас
  • Сургалтын чанар нь хичээлийн зорилго зорилтыг зөв тодорхойлсон
  • Сурган хүмүүжүүлэх аргуудыг бүтээлчээр хослуулан хэрэглэсэн
Танин мэдэхүйн зүй тогтол
- сургалтын чанар, үр дүн нь суралцагч арга барилыг хэр эзэмшснээс
- сургалтын өгөөж нь суралцагчийн бие даасан идэвхитэй байдлаас шалтгаалах зүй тогтол
Сэтгэл зүйн зүй тогтол
- суралцагч амжилттай суралцах үндэс нь хичээл дээр таатай уур амьсгал бүрдүүлсэн эсэхээс
- суралцагчийн сурах хэрэгцээ шаардлага, сонирхлыг багш харгалзан үзэх
- суралцагчийн анхаарал, ой тогтоолтын хөгжил
- бие даан асуудлыг шийдэх
Социологийн зүй тогтол
- суралцагчийн сурах идэвхи, хөгжил нь суралцагчийн амьдрах орчин, эцэг эхийг боловсрол, уур амьсгал, амжиргааны түвшин хамаарах
- суралцагчийн нийгмэшил, биеэ даах чадвар, хүмүүнлэг байдал
- нийгмийн олон талт харилцаанд орж чадсан эсэх
Зохион байгуулалтыг зүй тогтол
- суралцагчдын идэвхи мэдлэг хүлээн авах чадвар, хичээлийн хувиарлалтыг хэр оновчтой хийж байгаагаас
- сургалтын чанар анги дүүргэлтээс хамаарах эсэх
- багшийн цагийн ачаалал хөдөлмөр зохион байгуулалт
- сургуулийн удирдлагын үйл ажиллагаа, сургалтын ажлын уялдаа холбооноос
Сургалтын үйл явц дахь сэтгэцийн үйл ажиллагааны бүтэц, хэлбэр, үе шатыг тодорхойлдогэнэхүү онол ёсоор танин мэдэхүйн шйл ажиллагааг дараахь үе шатуудад хуваана.
  1. Суралцагчдад үйлдлийг эзэмших сэдэл бий болгох
  2. Баримжаалах үе – Энэ шатанд эзэмшүүлэх мэдлэгийн агуулга, хийх үйлдлийн зорилго, зорилтод хандсан хандлага тогтож, үйлдлийг хийх баримжаа бий болно.
  3. Суралцагч үйлдлийг биечлэн хийж гүйцэтгэх үе- сурах эзэмших үйлдлийг биет зүйл дээр хийлгэнулмаар материалчилсан үйлдэл төлөвшинө
  4. Суралцагч үйлдлийг нэгтгэн дүгнэх үе- Агуулгын бүрэн эзэмшсэн суралцагч үйлдлийн бүрэлдхүүнийг нэгтгэн дүгнэх, товчлон хураангуйлах, цэгцлэх, ярих, тайлбарлах , дараагийн шатанд бэлэн болох
  5. Үйлдлийг зааваргүйгээр дотроо бодож гүйцэтгэх
  6. Өөрийн олж авсан мэдлэгээ ашиглах,
  7. Бусад мэдлэгтэй харьцуулах, ашиглах чадвар
Үнэлгээ гэж юу вэ
Үнэлгээг суралцагчдыг үнэлж дүгнэхэд ашиглаад зогсохгүй сургалтын ололттой хийгээд дутагдалтай талыг нээг илэрүүлэж, дутагдлыг арилгах арга замыг эрэхлхийлэн бйадлаар сургалтыг сайжруулахад ашиглах боломжтой гэж үзэж байна
Үнэлгээ хийснээр сургалт явагдаж дууслаа гэсэн үг биш бөгөөд сургалтын явцад хийгээд үнэлгээ хийх явцад олж мэдсэн зүйлийг сургалтыг улам сайжруулах бүтээлчээр ашиглах хэрэгтэй.
Сурган хүмүүжүүлэх ухаанд үнэлгээг өргөн утгаар нь өавч үзвэл суралцагчийн боловсролын үр дүнг шинжлэх ухааны үндэстэй дүгнэх тогтолцоо , явцуу утгаар нь авч үзвэл суралцагчийн мэдлэг чадвар төлөвшлийг хэмжих процесс юм гэж тодорхойлмон байна.
Багш суралцагчийн дүгнэхийг учир зөвхөн суралцагчдад оноо өгөх, түвшинг тогтоохын тулд бус багшийн сураглтын үйл ажиллагааны үнэн бодит байдлыг дүгнэх, үнэлгээний үйл ажиллагаагаар дамжууланхүн бүрийн боловсролын түвшинг дээшлүүлэхэд туслах боломжийг бий болгох, улмаар суралцагчийг хөгжүүлэх талаар судалгаа \ жишээ нь: сурах, сургах үйл ажиллагааны дүгнэлтийн талаарх судалгаа ба мэдээлллийг өргөжүүлэх судалгаа\ -г ши нэчлэн хөгжүүлэх чухал мэдээллийг эх сурвалж болдог.
Америк, Австралийн сургалтын системд үнэлгээгээр нь байр эзлүүлэх шаардлага байдаггүй. Учир нь сургалтын байгууллага тухайн хүний мэдлэгийг үнэлэж дүгнэх эрхгүй байдаг. Харин мэдлэг олгох үүрэгтэй. Үнэлгээий төв нь өөрсдөө үнэлгээгээ хийж ажиллах эрхийн үнэмлэхийг өгдөг сургалтын системтэй.
Явцын үнэлгээний системд “ маш шилдэг, шилдэг, дундаж, хагнгалтгүй, маү хангалтгүй гэсэн үнэлгээ байдаг.
Явцын үнэлгээний үндсэн тодорхойлолт

Манай оронд бол стандарт үнэлгээг хэрэглэж байна. Энэ ньмаш ойлгомжгүй үнэлгээ юм. Жишээ нь 80% чадамжтай, 100 чадамжтай гэсэн үгэнэ нь миний бодлоор ЧСС-ын үнэлгээнд тохирохгүй гэж үздэг.
Миний багш нараас авсан судалгаагаар 80 орчим хувь нь стандарт үнэлгээг болно гэж тодорхойлсон байна \ 1999 оноос манай улс стандарт үнэлгээнд шилжсэн байна.
Энэ нь нэг талаар хуучинсан үзэл баримтлал, нөгөө талаас өөрийн мэдлэгийг тодорхойлох боломжийг суралцагчдад өгдөггүй сөрөг талтай.

Мэдлэгийг оношлож, үнэлж дүгнэх
Мэдлэг эзэмших нь тодорхой үе шаттай, агуулгын хувьд хэд хэдэн түвшинтэй, түвшин бүр эзэишсэн мэдлэг чадвар, туршлагыг үнэлж дүгнэх оношлогоо хийж хариу мэдээлэл авч байх дидактикийн зүй тогтол байдаг. Суралцагч тухайн хичээлийн агуулгыг эзэтшсэн байдлыг дараахь үе шатанд хувааж үнэлдэг
Үүнд :
  1. Ойлголтын түвшин- Алив үзэгдлэл юмсын талаар танин мэдэх, тэдгээрийг ялган салгах анхан шатны мэдлэг
  2. Сэргээн буулдгах түвшин- хүлээн авсан мэдээлэл үйлдлийг мэдлэг болгон авах үе шат
  3. Чадвар дадлын түвшин- Хичээлээр үзсэн арга, алгоритм, үйлдлтйг гүйцэтгэх дэс дарааллыг тодорхойлж чаддаг, хэрэглэж чаддаг үе шат
  4. Бүтээлч сэтгэлгээний түвшин- өөрийнхөө олж авсан мэдлэг, чадвар дадалдаа түшиглэн шинэ нөхцөлд хэрэглэх, шинэ санаа дэвшүүлэх, зохион бүтээх, туурвих түвшин
4 дэх үе шатыг эзэмшсэн байх нь бие дааж хөгжих чадвар хөгжиж байгаагийн илрэл юм
Мэдлэгийг үнэлж оношлоход баримтлах зарчим
  • Тодорхой чиглэлтэй байх
  • Шалгах хугацаа тодорхой байх
  • Шалгалтын агуулга нь судалсан зүйлийн агуулгын түвшинд таарч байх
  • Хувь хүний онцлог, насандтохирсон арга хэлбэр, уян хатан байх
  • Шударга ил тод ойлгомжтой, шуурхай байх
  • Шалгалт нь байнга бөгөөд системтэй, дараалалтай Судалсан зүйлийн агуулгыг бүрэн хамарсан байх
  • Үнэлгээ бодитой, гэнэ байх
  • Үнэлгээ шинжлэх ухаанй үндэстэй байх
Суралцагчийн мэдлэг чадвар, дадлыг үнэлэх үнэлгээ нь өөр хоорондоо уялдаа холбоо бүхий 5 хэсгээс бүрдэнэ.
  • Үнэлэх ажлын зорилгыг тодорхойлох
  • Зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга хэлбэр, хэрэглүүрийг зөв сонгох
  • Үнэлгээний шалгуурыг боловсруулах
  • Шалгуурыг ашиглан суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэх
  • Дүгнэлт анализ хийх
Мэдлэгийг үнэлэх арга хэлбэрүүд
Мэдлэгийг үнэлж дүгнэх нь шалгах арга хэлбэртэй салшгүй холбооиой. Суралцагчдийн мэдлэг чадвар төлөвшлийг судалсан хичээлийн агуулгаар, бүлэг сэдвийн агуулгаар, ээлжит хичээл бүрээр үнэлдэг. Үнэлгээ шалгалтыг дотор нь Сургах ба хянах гэж 2 ангилна.
Хичээл заадаг багш үнэлгээг явуулна. Үнэлгээг явуулахаас өмнө багш хэдийд ямар сэдвээр урьдчилан зарлан мэдэгдэж суралцагчдад тодорхой агуулгыг эзэмшүүлэх зорилгоор материал дээр ажиллулдаг.
Хянах үнэлгээг төрийн яам, боловсролын төв, сургуулийн захиргаанаас мэдлэг, чадвар, дадал эзэмшилтэнд үнэлэлт дүгнэлт хийх зорилгоор хийдэг. Энэ шалгалт нь тодорхой байх албагүй. Дараахь үндсэн 4 аргыг хэрэглэдэг.
  • Амаар,
  • Бичгээр
  • Явцаар
  • Практикаар
II.СУДАЛГААНЫ ХЭСЭГ

ПТК-ийн багш нар болон оюутан суралцагчдийн дунд судалгааг явууллаа. Гол зорилго нь үнэлгээний үндсэн зарчим, арга зүйн талаар багшийн мэдлэг чадварын тухай ойлголттой болох, үнэлгээний талаарх оюутан суралцагчийн мэдлэг мэдээлэл хэр зэрэг байгаад үнэлэлт дүгнэлт өгөхийг зорилоо.

Хамарсан хүрээ:
ПТК-ийн нийт17 багш оролцсон. Ажилласан туршлагын хувьд харилцан адилгүй байна.

Оюутан суралцагчдийн хувьд 125 хүн оролцлоо.Насны хувьдөөр өөр, мөн сүүлийн 3 жилийн төгсөгч, суралцагчдаас судалгааг авсан.
Багш нарын дунд хийсэн судалгаанаас үзэхэдаман шалгалтын аргыг үнэлгээний арга хэлбэр болгон 82,4 % нь ашигладаг гэсэн судалгаа гарсан. \Аман шалгалтын арга нь асуулт, хариулт, ярилцлага, маргаан, мэтгэлцээн, шүүлэг, төсөл хамгаалалт гэх мэт\
Аман шалгалтын давуу болон сул талыг оюутнуудын дунд хийсэн судалгаанаас харахадаман шалгалтыг хэцүү гэсэн 65%,үнэлгээний сайн арга гэж дүгнэсэн 35% байна.

Явцын үнэлгээ нь суралцагчдын асуултын зөв хариултыг сонсох биш харин өөрөөзөв хариултыг олж авах, суралцахуйн нэг хэлбэр байх ёстой.

Багшийн хичээлийн зорилгод хүрэх гол чухал хүчин зүйл ч байж болох юм.
Багш нар аман шалгалтыг түлхүү авдаг боловчзөвхөн нэг хэлбэрийг нь ихэвчлэн сонгон хэрэглэдэг байна.
Явцын үнэлгээ нь суралцагчийн оюуны чадавхи, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэж чадах чадвар төдийгүй суралцагч нэг бүрийн ажиллагааг эрчимжүүлэх мөн тэдний сонирхол, хандлагад нөлөөлөх хүчин зүйл ч байж болно.
Явцын үнэлгээнд аль болох тестийн шалгалтыг авахгүй байх хэрэгтэй. Энэ нь тухайн суралцагчийн мэдлэг чадвар, явцыг шаардлагатай түвшинд үнэлж чадахгүй.
Явцын үнэлгээг аль болох ажиллагаатай, суралцагчийн мэдлэг чадварыг хөгжүүлэх даалгавараар шалгах нь үр дүнтэй
Энэ судалгаанаас харахад явцын үнэлгээг багш нар сургалтын арга зүйд ашиглах, өөрийн сургах үйлийг оношлоход ашиглахгүй байгаа нь харагдаж байна.
Оюутан суралцагчаас хамгийн их авдаг шалгалтын талаар асуумж авахад:
Багш нарын ихэвчлэн хэрэглэдэг үнэлгээний арга нь эсрэгээрээ оюутан суралцагчдад хэцүү санагддаг гэсэн байна. Энэ нь багш бид зөв арга хэлбэрийг ашиглаж чадахгүй байна гэсэн үг юм.

Суралцагчийг үнэлэх үнэлгээний төрөл хэлбэр
Сүүлийн үед шинэлэг аргууд нэлээд бий болж байна.Энэ нь суралцагчийг мэдлэг чадварыг бодитой үнэлэх боломж гэж бодож байна. Үр дүнд чиглэсэн үнэлгээний аргууд ньсургалтын төдийгүйсургалтыг явцыг маш их чухалчилдаг, үүнтэй уялдуулан даалгварын гүйцэтгэлийг үзэхдээүнэлгээний шалгуур үзүүлэлтийг бодитой суралцагчдад ойлгуулсан байх шаардлагатай.
Хичээлийн зорилго ньсуралцагч тус бүрийн онцлогийг зөв тодорхойлох, багш өөрийн хичээлийн явцыг зөв төлөвлөх, суралцагчдад системтэй мэдлэгийг түгээх, туслаж дэмжих, урамшуулахад чиглэгдэж байгаа юм.

Багш хүн суралцагчаа байнга урамшуулан дэмжих ёстой. Хүн өөрөө, багш нар ч ялгаагүй урамшуулан дэмжүүлэх, өөрийгөө бүрэн эерэгээр ойлгуулах хүсэлттэй байдаг.Тэгвэл оюутан ч адил хүн учраас үүнийг хүсдэг байх нь тодорхой.
Гэтэл авсан судалгаанд багшид хэлэх үг байгаа юу гэсэн хэсэгт оюутан суралцагчид маань бидэнд гомдсон тухай бичжээ. Тэгэхээр бид оюутан суралцагчиддаа зөв үлгэрлэх, хүмүүжил төлөвшилд нь эерэг хандлагыг өгч чадаж байнауу гэсэнасуулт гарч ирж байна.
Өнөөгийн сурган хүмүүжүүлэх ухаанд багш бол маш сайн менежер гэж заасан байна.
Үүнтэй холбоотой сургалтыг дүгнэх асуудал нь багш өөрөө хичээлийн процессд бүхэлд нь суралцагчдад туслагч байх ёстойгоор тодорхойлогдож болно.

Суралцагчийн дүгнэхдээ тухайн суралцагчийн мэдлэгийг өөрийн хүссэнтэй адилтгаж болохгүй. \Таны заасан юмны хэдэн хувийгойлгож тогтоож авсныг мэдэхгүй учир

Харин тухайн хичээлийн аль хэсэг нь хамгийн чухал вэ, чи яаж ойлгох ёстой вэ, гэдэгарга замыг зааж өгч байхын бол жинхэнэ үнэлгээний үр дүн тодорхйологдоно.

Зөвлөмж хэлбэрийн үнэлгээ байж болох бөгөөд, цаашид юу тэдэх болон яаж сурч мэдэх арга замыг зааж зөвлөх нь хамгийн чухалч байж болно.

Үүний тулд суралцагчийн нөөц бололцоог сайн судлаж байх хэрэгтэй.
Жишээ нь: хичээлд маш сайн ойлголт авч чаддаг суралцах арга барилд сайн суралцсан оюутангойлголт удаан, суралцах аргад муу хүнтэй адилтгаж болохгүй.
БАГШ суралцагчийн хооронд хүндэтгэлд суурилсан дотоод итгэлцэл байх хэрэгтэй.
Багш даалгвар өгсөн бол тухайн даалгаврын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг суралцагчдад гаргаж өгснөөр тухайн даалгаврыг хийх бодит үнэлгээ болно.
КЕЙС 1 : Сумын 10 гэмтлийг цээжээр хэлэх даалгавар байна. Үүний тулд багш гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэндээ доорх шаардлагыг тавьсан.
  • Цээжээр ярих
  • Алдаагүй ярина
  • Зураг хараад ярьж болно гэх мэт
Багш 2 хүнээс уг хичээлийг асууж байна. Нэг нь огт түгдрэлгүй шууд дуржигнатал ярилаа. 100 оноо авлаа.
Нөгөө оюутан маш удаан түгдэрч ээрч арай гэж дуусгалаа. Гэхдээ бүгдийг бүрэн ярьсан.
Багш нэмэлт асуулт асуулаа. Арай гэж ярьсан хүн маань бас л сандар ч тааруухан хариулсан85 оноо тавьлаа.
Энд бидний бодитой, үнэн, шударга байх гэсэн ойлголт алдагдсан.
2 дахь оюутан гомдоно би яг бүгдийг л ярьсан гэсэн нь зориуд нэмэлт асуулт асуугаад тааруу дүн тавилаа гэж бодно,цаашаа ярина.

Юуг шударга гээд байгаа юм бол: хурдан яривал онц, удаан яривалөөр дүн тавьсан. Гэтэл хүүхдийн ярих чадвар маш их өөр өөр, 2 дахь сурагч өөрийгөө ялан дийлээд асуугдсан байж болно.
*100 оноо авсан хүнээс нэмэлт асуулт асуугаагүй.
Энэ асуудал оюутныг хөгжүүлэх, эрмэлзэлтэй болгох бидний зорилгыг үгүй хийж байна.
Багш бид суралцагч бүрээ ойлгож дэмжиж хэрэгтэй үед нь шударга дүнг тавих ёстой.
Хэрэв тухайн кейс дээр багш шалгуур үзүүлэлтээ зөв гаргасан бол:
  • Сумын 10 гэмтлийг түгдрэхгүй зөв тоочсон хүн 100 оноо
  • Хэрэв дээрх шаардлагыг биелүүлээгүй бол нэмэлт асуултаар дүнг тавинагээд
Энэ шаардлага анхнаасаа байсан бол суралцагч гомдол гаргахгүй байсан.
Үнэлгээний зорилгууд:
  1. Суралцагчдийн мэдлэг чадвар, төлөвшлийн дүнг тодорхойлох
  2. Сурах арга барилд хэрхэн суралцаж байгааг тогтоон оношлох
  3. Сургалтын стандартын хэрэгжилт, сургалтын технологийн үр дүн, анаилиз хийх замаар суралцагчдийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхижүүлэх
  4. Суралцагчийн хөгжил, хэрэгцээг харгалзан цаашид өсөн хөгжих болотжийг олж харах
  5. Суралцагчдад оюуны соёл, хөдөлмөрийн соёл сахилга хариуцлагыг суулгах
  6. Багш өөрийн сургах арга, технологидоо үнэлгээ дүгнэлт өгч арга зүйгээ улам боловсронгуй болгох
Уламжлалт буюу суралцагчийн алдааг үнэлэх тогтолцоо
Энэ нь социализмийн үзэл санаанд үндэслэгдсэн, бүхнийг нэг хэмжүүрээр хэмждэг, хүнд байгаа төрөлх чанар араншин өгөгдлийг харгалздаггүй, нэгийг нөгөөтэй нь харьцуулах замаар үнэлдэг тогтолцоо юм.
Багш сургууль төвтэй сургалтын зарчимд нийцдэг. Үнэлгээний энэ тогтолцоо нь хүний сэтгэл урмыг мохоож, өөрийгөө голох, үл хүндлэх байдалд хүргэдэг гэж үздэг байна.
Шинэ буюу суралцагчийн амжилтыг үнэлэх тогтолцоо нь “Хүн төвтэй сургалтын онол ёсоор бол хүн бүр сэтгэн бодох, сурах чадвартай, түүнийг хөгжүүлэх шаардлагатай” гэдгийг хариуулах зорилготой.
Үнэлгээ нь дараах үүргийг гүйцэтгэнэ.
  • Сургах- үнэлж дүгнэх явцад суралцагчийн мэдлэгийн гүн бат өргөн дүрээнд хүрэхийн хамттэдниймэдлэг, чадвар сэргээгдэж, батжих, гүнзгийрч системчлэгдэнэ
  • Хүмүүжүүлэх- байнга системтэй үнэлж дүгнэснээр тэднийг тасралтгүй хариуцлагатай ажиллахад сургаад зогсохгүй өөрийгөө үнэлж бусдыг ойлгох, ёс суртахуунытөлөвшилтэй, оюуны хөдөлмөрийн соёл, сахилгатай болгох
  • Хөгжүүлэх- дүгнэлтээр илэрсэн танин мэдэхүйн болон зан төлөвийн ялгаа, ахиц дэвшлийг гярхай олж харах, дэмжин хөгжүүлэх замаарцаашид улам ахиулан хөгжих боломжийг хангахад чиглэгдэнэ.
  • Хянах- суралцагчдийн мэдлэг чадвар, хүмүүжлийн түвшний өөрчлөлт .ь багш нарын үйл ажиллагааны нэг хэрэгсэл болно
  • Оношлох- суралцагч, багшийн орчны нөөцийн оношлогоо болгох цаашилбал оюуны үйлдвэрлэлийг төлөвлөн жолоодох үндэс болно
  • Идэвхижүүлэх- дүгнэл хийж суралцагчийн алдааг оылгуулах, ололтыг бататгах, хүсэл тэмүүллийг дэмжих, хүүхэд өөрөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх учиртай
  • Баримжаа авахуулах-мэдлэг чадварын түвшнээ тодорхойлох нь багш суралцагчийн хэн хэнийх нь хэрэгцээ ба өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийх засах сайжруулах баримжаа авах боломж юм.

III.ДҮГНЭЛТ

Чадамжинд суурилсан сургалтын онцлог нь дадлага суурьтай сургалт юм. Багш бид өөрсдөө уламжлалт аргаар хичээл заалгаж байсан учраасөөрсдийнмаань суралцах арга барил хэвшмэл, нэг загварт баригдсан байж болох талтай.
Багш хүн алхам тутамдаанэгд суралцагчаа гэсэн зарчмаар хичээлийн төлөвлөлтийг хийж өөрөө суралцагч адилсэтгэж мэдээ мэдээллийг түгээх шаардлагатай болсон байна. Хэдийгээр бид олон жилийн багшлах туршлагатай чцаг үе, техник төхөөрөмж хурдацтай хөгжихын хэрээр ирж байгаа оюутан суралцагчдийн хүлээн авах чадвар байнга өөрчлөгдөж байна.Миний шинэ залуу багш нартаа өгдөг зөвлөгөө бол:

1. Оюутнаа ангилах ёстой
- Суралцах арга барил тогтсон оюутнуудад хүлээн авах чадвар сайн, чадвар өндөр байдаг
- Шинэ юм сурахдаа удаан, гэхдээ их хичээдэг хэсэг байна
- Маш муу буюу анхаарал төвлөрөл муутай хэсэг байна.

2. Зорилтотбүлгээ зөв тодорхойлох
- Даалгавар яаж өгөхөөс бүх зүйл хамаарна, багийн ажлаас хамаарна. Зарим хүнд ганцаараа хийх даалгавар өгвөл өгөөжтэй байж болно. Үүнтэй үнэлгээяг ажилхан. Үнэлгээний үндсэн зарчим бол суралцагчдын мэдлэг оюуныг үнэлэх биш, суралцах арга зүйдсургах гол зорилго байх ёстой. Анхнаас нь дүнг тавьж тооцох маш аюултай.
ЧСС-ын гол зорилго бол чадамжтай ажилтанг бэлтгэх. Энэ нь суралцах чадвар оюутанд олгох шаардлага юм.
Үнэлгээ хэзээ эцсийн цэг байж болохгүй. ҮНЭЛЭХ -----ДҮГНЭЛТ ХИЙХ-----ТӨЛӨВЛӨХ----САЙЖРУУЛАХ------ ТӨЛӨВЛӨХ-------ҮНЭЛГЭЭ ХИЙХ
Оюутан суралцагчийн сурах идэвхийг сайжруулах, хүмүүжил, сахилга батад нөлөөлөх, хичээлдээ хандах хандлага нэмэгдүүлэхэд зөв үнэлгээний арга зүй хэрэгтэй гэдэгт багш нар 80-90% санал нэгдсэн ч жинхэнэ мэдлэг, чадварыг тодрхойлж чаддаг эсэхэд 60,8% нь санал өгсөн байна. 40-өөд хувь нь ямар нэг байдлаар сэтгэл дундуур байна гэсэн үг.
Багш нар үнэлгээгээ хийж чадаж байгаа хэдий ч үнэлгээний арга зүйн дутмаг мэдлэгтэйгэж харагдахаар байна. Суралцагчдад өгч байгаа үнэлгээ бол эргэх холбоотой байнгын циклтэй байх ёстой юм.

IV. НОМЗҮЙ
  1. “Монгол улсын их сургууль, мэргэжлийн дидактикийн сургалт судалгааны төв”-ийн тайлан 2016
  2. Багшийн хөгжлийн төв, мэргэжил дээшлүүлэх төвийн гаргасан судалгааны материалууд 2018-2020
  3. ЕТАС ОУ-ын сургалтын төвийн сургалт үнэлгээ, баталгаажуулалтын гарын авлага 2016,2018
  4. МБСҮМТ-ийн Модуль1 сургалтын материал, лекц
Цэнд-Аюушийн Тодгэрэл
“Д”Тэнхим: Ашиглалтийн багшБоловсролын зэрэг: Боловсролын удирдлагын магисир, ашиглалтын инженер
Шагнал урамшуулал
  • ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН
  • УБТЗ-ЫН ТЭРГҮҮНИЙ ТӨМӨР ЗАМЧИН
  • БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
  • ОНЦ ХӨДӨЛГӨӨНЧИН
2008 оноос УБТЗ-ын Политехник коллежийн ачаа тээврийн мэргэжлийн багшаар ажиллсан. УБТЗ-д 29 жил, боловсролын салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. Анх Ачаа вагон хүлээлцэгч мэргэжлийн ангийг үүсгэн байгуулсан цагаас эхлэн ажилласан ба өнөөдөр 12 дахь төгсөлтөө хийх гэж байна.
скачать dle 12.0