УБТЗ-ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов, УБТЗ-ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Замын нэгдүгээр орлогч дарга О.Казаков Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогт, Зам тээврийн яамны төлөөлөл хүрэлцэн ирэв.
УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох "Монголиан Транс ложистик" ХХК-ийн захирал М.Сүхбаатар, "Монголиан Транс Лайн" ХХК-ийн захирал н.Батсайхан нартай уулзаж хамтран ажиллах талаар ярилцав.
Цаашид хүний нөөцийг бэлтгэх тал дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулах, улмаар сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
УБТЗ-ын Политехник коллежийн удирдлага, багш, мэргэжилтнүүд Р. Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежийн үйл ажиллагаатай танилцав.
НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ
Манай сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан, суралцагчдынхаа дунд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг төдийгүй тэдний нийгмийн оролцоог сайжруулах, хүнлэг энэрэнгүй ёс суртахууныг төлөвшүүлэх, бие биедээ туслах, харилцан туршлага солилцох, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг.
Үүнд:
- Донорын өдөрлөг
- Малчдад туслах аян
- Хүүхдийн төлөө аян
- Урлагын наадам
- Спортын тэмцээн, уралдаан
- Мод тарих өдөрлөг
- Оюутан отряд
- Ахмад настандаа туслая зэрэг олон үйл ажиллагааг уламжлал болгон явуулж байдаг.
“УБТЗ” ХНН-ийн харьяа 30 гаруй аж ахуй нэгж байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай. Мөн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг "ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ" ХК, “Монголын төмөр зам” ТӨК, “Таван толгойн төмөр зам” ХХК, “Болд Төмөр Ерөө Гол” ХХК, Тээвэр зуучийн төвүүд гэх мэт томоохон компаниудтай хамтран оюутан, суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагыг хийлгэх, мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалт зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, харилцан туршлага солилцох чиглэлүүдээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд:
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд
- Нийслэлийн цагдаагийн ерөнхий газар
- Онцгой байдлын ерөнхий газар
- Баянгол дүүргийн ЗДТГ
- Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар
- Монголын оюутны холбоо
- Улаан Загалмайн хороо
- БГД-ийн ЕБ-ын 73, 20-р сургуулиуд
- Асрамжийн төвүүд зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж тодорхой арга хэмжээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
“УБТЗ” ХНН-ээс сургуулийн үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладаг батус сургуулийн оюутан, суралцагчид танилцах болон үйлдвэрлэлийн дадлагаа төмөр замын аж ахуйн нэгжүүд дээр хийх боломжоор хангадаг.