Сургалтын албаны танилцуулга

УБТЗ-ын МСҮТ нь 2007 онд анх байгуулагдаж 5 үндсэн мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн бөгөөд сургалтын алба нь сургалтын менежер, хичээл зохицуулагч, дадлага хариуцсан ахлах мастер гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2019 онд УБТЗ-ын Политехник коллеж болон өргөжсөнөөр тус сургууль нь техникийн боловсролын 8 мэргэжлээр, мэргэжлийн боловсролын 9 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж тус сургуулийн сургалтын алба нь сургалтын менежер, техникийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, нийгмийн түншлэл олон нийт хариуцсан мэргэжилтэн, хичээл зохицуулагч гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн 19 үндсэн багштайгаар үйл ажиллагаагаа явуулах болсон.

Сургалтын алба нь ашиглалтын мэргэжлийн 4, зүтгүүрийн мэргэжлийн 3, вагоны мэргэжлийн 5, замын мэргэжлийн 2, төмөр замын машин механизмын мэргэжлийн 2, цахилгааны мэргэжлийн 1, холбооны мэргэжлийн 1, ерөнхий эрдмийн 1 нийт 19 багштайгаар чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Техникийн болон мэргэжлийн боловсролоор дараах төрлийн сургалтуудыг явуулж байна. Үүнд:
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр
Техникийн боловсролын хөтөлбөрөөр:
  • Ашиглалтын техникч – 3 ба 1,5 жил
  • Зүтгүүрийн техникч – 3 ба 1,5 жил
  • Вагоны техникч – 3 ба 1,5 жил
  • Холбооны техникч – 3 ба 1,5 жил
  • Замын техникч – 3 ба 1,5 жил
  • Цахилгааны техникч – 3 ба 1,5 жил
  • Төмөр замын машин механизмын техникч – 3 жил
Мэргэжлийн боловсролын хөтөлбөрөөр:
  • Төмөр замын өртөөний жижүүр 1 жил
  • Ачаа вагон хүлээлцэгч 1 жил
  • Вагон үзэгч, засварчин 1 жил
  • Зорчигчийн вагоны үйлчлэгч 1 жил
  • Зүтгүүрийн туслах машинч 1 жил
  • Илчит тэрэгний засварчин 1 жил
  • Төмөр замын замчин – 1 жил
  • Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр 1 жил
  • Цахилгааны монтёр 1 жилээр тус тус техникч болон мэргэжилтэй ажилтан бэлтгэн төгсгөж байна.

И.Батгэрэл

Сургалтын менежер


Мэргэжил: Улс төр судлаач-Эрх зүйч
Ажлын туршлага: 22 жил
Боловсрол:
  • Шинжээч-XXI НЭЗДСургууль, Улс төр судлаач-Эрх зүйч бакалавр
  • Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр
  • МУЭИС докторант
Шагнал урамшуулал:
  • УБТЗ ХНН-ийн “Хүндэт үнэмлэх”
  • БСШУЯ-ны боловсролын тэргүүний ажилтан - 2019 он
  • ХНХЯ-ы жуух бичиг
  • Алтан гадас одон

Ч.Туяа

Мэргэжлийн боловсрол хариуцсан арга зүйч


Мэргэжил: 

  1. МУИС-ХҮДС Бизнесийн удирдлага, худалдааны менежер,
  2. МУБИС Боловсролын удирдлагын магистр.
  3. Хүүхэд хамгааллын үндэсний сургагч багш 

Ажлын туршлага: 25 жил 

Боловсрол:Дээд-Магистр

Шагнал урамшуулал:

  • БШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан”
  • НЗДТГ-ын “Нийслэлийн тэргүүний ажилтан” 
  • ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ХЗХГ-ын “Хүүхдийн төлөө” алтан медаль 

С.Пүрэвжаргал

Цахим сургалт хөгжүүлэлт, сургалтын нөөц хариуцсан арга зүйч


Мэргэжил: Газрын тосны инженер  

Ажлын туршлага: 8 жил

Боловсрол: Газрын тосны хадгалалт, тээвэрлэлтийн инженер бакалавр

Шагнал урамшуулал:

  • УБТЗ ХНН-ийн “Хүндэт үнэмлэх”

Ж.Энхтуяа

Техникийн боловсрол хариуцсан арга зүйч


Мэргэжил: Менежмент, хүний нөөц  

Ажлын туршлага: 15 жил

Боловсрол:

  • Засагт хан дээд сургууль менежмент, хүний нөөц 
  • ШУТИС-ийн Боловсрол судлал магистрант 

Шагнал урамшуулал:

  • УБТЗ ХНН-ийн “Хүндэт үнэмлэх”

 

Ч.Гэрэлдэлгэр

Нийгмийн түншлэл олон нийт хариуцсан арга зүйч


Мэргэжил: Барилга зам, замын аж ахуйн инженер

Ажлын туршлага: 24 жил

Боловсрол:Дээд- Магистр,

  1. Төмөр замын Их сургууль- Барилга зам, замын аж ахуйн инженер
  2. Шинэ Иргэншил дээд сургууль-Боловсролын удирдлагын магистр,

Шагнал урамшуулал:

  • БСШУЯ-ны Жуух бичиг
  • УБТЗ-ын “Хүндэт үнэмлэх”
  • Боловсролын тэргүүний ажилтан
  • Тэргүүний төмөр замчин
  • Онц хөдөлгөөнчин
  • Төмөр замчины алдар
  • Хүндэд төмөр замчин