![]()
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР (1 ЖИЛ)
Тавигдах шаардлага:
Дараах 9 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах мэдлэг, ур чадваруудыг эзэмшинэ.
Ачаа вагон хүлээлцэгч:
Ачааг тээвэрт хүлээн авах, ачааны бүрэн бүтэн байдлыг хангах, ачаа тээврийн үзлэг шалгалт хийх, тээврийн хөлс хураамж бодох мэдлэг, ур чадваруудыг эзэмшинэ.
Зүтгүүрийн туслах машинч:
Илчит тэрэгний техник технологийн мэдлэг, ур чадварыг онол, дадлагаар техникийн мэдлэг боловсрол эзэмшсэнээр зүтгүүрийн туслах машинчийн мэргэжлийн үнэмлэхтэй төгсөж туслах машинчаар ажиллах чадвар эзэмшинэ.
Илчит тэрэгний засварчин:
Илчит тэрэгний засварын технологийн мэдлэг, ур чадварыг онол, дадлагаар эзэмшиж, засварчны 1-р зэрэгтэй, илчит тэрэгний засварчны чадамжийг эзэмшинэ.
Вагон үзэгч засварчин:
Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангаж, вагоны арчилгаа засвар, үйлчилгээг гүйцэтгэх, вагон болон түүний зангилаа, эд ангиудад техникийн үзлэг - үйлчилгээ, засвар хийх чадварыг эзэмшинэ.
Зорчигчийн вагоны үйлчлэгч:
Зорчигчдод тогтоогдсон цаг хугацаанд багтаан зөв боловсон, түргэн шуурхай үйлчлэх , Зорчигчдыг буулгаж суулгах, бичиг баримтанд хяналт тавих, аялалын үед зорчигчдод үйлчлэх, зорчигчдын болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чадварыг эзэмшинэ.
Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр:
Төмөр замын дохиолол холбооны байгууламж, тоног төхөөрөмжид анхан шатны монтёрын үзлэг үйлчилгээг хийх болон галттэрэгний хөдөлгөөний найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангаж ажиллах мэдлэг чадварыг эзэмшинэ.
Цахилгааны монтёр:
Цахилгаан эрчим хүчний байгууламжийг суурилуулах, ашиглалтад оруулах, засвар, үйлчилгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэх чадвартай бөгөөд цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыгхангажажиллах мэдлэг чадварыг эзэмшинэ.
Төмөр замын замчин:
Төмөр замын ажил гүйцэтгэх үеийн галт тэрэгний аюулгүй байдлыг ханган замын ажлуудыг гүйцэтгэх технологийн дагуу замд үзлэг хийх, гэмтлийг илрүүлэх, замыг арчлах замын техникийн бичиг баримт хөтлөн ажиллах мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшиж төгсөх бөгөөд 1-4-р зэрэгтэй замчин, гарамын жижүүр зэрэг албан тушаалд ажиллах боломжтой.