Цахилгаан холбооны тэнхимийн танилцуулга
УБТЗ-ын МСҮТ нь 2007 онд байгуулагдаж УБТЗ ХНН-ийн захиалгаар Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр болон Цахилгааны монтёр бэлтгэх мэргэжлүүдээр сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн.
2019 оноос Политехник коллеж болж өргөжсөнөөр Цахилгааны техникч, Дохиолол төвлөрүүлэлт хориглолын техникчийн боловсрол олгох сургалтуудыг мэргэжлийн хөтөлбөрийн дагуу явуулж байна.
Тус тэнхим нь цахилгааны мэргэжлийн 1 багш, автоматик телемеханик ба холбооны мэргэжлийн 1 багш, орос хэлний 1 багш, нийт 3 үндсэн багштайгаар мэргэжлийн болон техникийн боловсролын хичээлүүдийг заадаг. Мэргэжил олгох ангиудаа дурьдвал:
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр
- Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр–1 жил
Техникийн боловсролын хөтөлбөрөөр
- Дохиолол төвлөрүүлэлт хориглолын техникч–3 ба 1.5 жил
- Цахилгааны техникч–3 ба 1.5 жилээр тус тус сургаж төгсгөдөг
Сургалтын орчин:
- Дохиолол төвлөрүүлэлт хориглолын лаборатори–2
- Автоматик телемеханикийн байгууламжийн лаборатори–1
- Холбооны кабинет–1
- Автоматик телемеханикийн байгууламжийн кабинет–1
- Цахилгаан хангамжийн лаборатори–1
- Цахилгаан хангамжийн кабинет–1
- Төмөр замын сургалтын полигон