2022-2023 оны хичээлийн жилд техникийн боловсрол олгох сургалтад оюутан элсүүлэх журам

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Төмөр замын политехник коллежид 2022-2023 оны хичээлийн жилд техникийн боловсрол олгох сургалтанд оюутан элсүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
  2. Төмөр замын политехник коллежид элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “Бүртгүүлэгч”, Боловсрол шинжлэх ухааны яамнаас баталсан Төмөр замын политехник колллежид элсүүлэх оюутны тоог “Хяналтын тоо”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “Элсэгч”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “Элсэлтийн комисс” гэнэ.
  3. Энэхүү элсэлтийн журмыг Төмөр замын политехник коллежийн цахим хуудас болон пэйж хуудаст нийтлэх, сургалтын албаны болон УБТЗ-ын тулгуур өртөөдийнмэдээллийн самбарт байршуулах, Ган зам сонинд нийтлүүлж, орон нутгийн телевизүүдээр болон Эйбл программын олон нийт хэсэгт тавьж олон нийтэд зарлан мэдээлнэ.
  4. Элсэлтийн үйл ажиллагааг шударга, ил тод, нээлттэйгээр зохион байгуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИСС

  1. Сургуулийн захирлын тушаалаар Политехник коллежийн элсэлтийн комиссыг томилно.
  2. Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан элсэгчдийг бүртгэх, элсэгчдийн материалыг шалгах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагааг зохицуулна.
  3. Элсэлтийн комиссын дарга элсэлтийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, тухайн журмаар зохицуулагдахгүй асуудлыг комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
  4. Элсэлтийн комисс нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас баталсан хяналтын тоонд багтаан дараах мэргэжлийн чиглэлүүдээр элсүүлнэ. Үүнд:




Мэргэжлийн индекс

Салбар, дэд салбарын нэр

Мэргэжлийн чиглэл
1TR3115-60Тээвэр, Төмөр замЗүтгүүрийн техникч
2TR3115-61Тээвэр, Төмөр замВагоны техникч
3TR3115-62Тээвэр, Төмөр замЗамын техникч

4
TR3115-63

Тээвэр, Төмөр зам
Төмөр замын машин механизмын техникч

5
TR3115-64Тээвэр, Төмөр замДохиолол төвлөрүүлэлт хориглолын техникч
6TR3115-65Тээвэр, Төмөр замТөмөр замын ашиглалтын техникч


ГУРАВ. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

  1. Төмөр замын политехник коллежид элсэхийг хүсэгч иргэд энэхүү журамтай танилцаж, ELSELT.XCLOUD.MN элсэлтийн системд бүртгүүлэх болон шаардлагатай тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан биечлэн ирж бүртгүүлснээр элсэлтийн үйл ажиллагаанд оролцох эрх үүснэ.
  2. Боловсролын үнэлгээний төв /цаашид БҮТ гэх/-ийн хүчинтэй батламжтай байна.
  3. Бүртгүүлэгч нь математик эсвэл физик хичээлийн аль нэгээр ЭЕШалгалт өгсөн оноо нь 400 ба түүнээс дээш байх
  4. Их дээд сургуулийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй төгсөгч бол дипломын голч оноо 2.0 ба түүнээс дээш байх
  5. Тус сургуулийн мэргэжлийн боловсролын ангийг мэргэжлийн боловсролын зэрэгтэй төгссөн бол үнэлгээний дундаж оноо 90 ба түүнээс дээш байх болзлыг хангасан байх
  6. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2-р сургууль, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 18-р сургууль,Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 20, 73 дугаар сургууль, Дорноговь аймгийнЗамын-үүд сумын ерөнхий боловсролын 3-р сургууль, Сайншанд сумын ерөнхий боловсролын3-р сургууль, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн төмөр замын чиглүүлэх сургалттай ангийн төгсөгчид, санамж бичиг байгуулсан төмөр замын байгууллагуудаас сургах хүсэлт гаргасан элсэгчдийг техникчийн боловсролын хөтөлбөрт шалгуур нөхцлийг хангасан тохиолдолд хяналтын тоонд багтаан мэргэжил сонголтыг хийлгэж, элсүүлнэ. Дээрх шалгуурын хангасан бүртгүүлэгчид бүртгэлийн хураамжийг төлж, шалгуурыг хангасныг нотлох бичиг баримтыг хуулбар хувийн хамт элсэлтийн комисст 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 17.00 цагт багтаан хүлээлгэн өгч, хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.


ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

  1. Төмөр замын политехник коллежид элсэхийг хүсэгч иргэд энэхүү журамтай танилцаж, ELSELT.XCLOUD.MN элсэлтийн системд бүртгүүлэх болон шаардлагатай тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан биечлэн ирж бүртгүүлнэ. Бүртгэл 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08.00 цагаас 07 дугаар сарын 05-ны өдрийн 17.00 цагт хүртэл явагдана.
  2. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, хуулбарын хамт, ЭЕШ-ийн хүчинтэй батламж эх хувиараа, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсролын баримт бичиг, хуулбарын хамт, сурагчийн хувийн хэрэг, сүүлийн 6 сард авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2%, элсэгчийн материалыг хадгалах битүүмжлэл сайтай А-4 хэмжээтэй 1 ширхэг хавтас зэрэг болно.
  3. УБТЗ-ПТК-ийн ХААН-5058058072тоот дансанд бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг тушаана.
  4. Бүртгүүлэхдээ бүртгэлийн хураамж төлсөн баримтаа хураалгана.
  5. Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.

ТАВ. ЭРЭМБЭЛЭЛТ, ОНООНЫ ЖАГСААЛТ ГАРГАХ


  1. Элсэлтийн бүртгэл дууссаны дараа бүртгүүлэгчдийн ЭЕШ-ын мэдээлэл БҮТ-өөс татагдаж, холбогдох тооцоолол хийгдэн, онооны жагсаалт эрэмбэлэгдэн гарна.
  2. Бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг ЭЕШ-ийн математик эсвэл физикийн хичээлийн аль өндөр оноогоор нь эрэмбэлж гаргана.
  3. Элсэлтийн комисс 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 09:00 цагт элсэгчдийн онооны жагсаалтыг гаргаж, УБТЗ-ын политехник коллежийн албан ёсны пэйж хуудас /УБТЗ-ын Политехник коллеж/ болон сургуулийн мэдээллийн самбарт тус тус байршуулна.
  4. Мэргэжил сонголт хийж, Төмөр замын политехник коллежид суралцах эрх авсан элсэгчдэд дахин өөр хөтөлбөр, мэргэжлээр сонголт хийхийг хориглоно.


ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

  1. Төмөр замын политехник коллежид элсэх эрхийн бичиг авсан элсэгчид сургуульд бүртгүүлэхээсээ өмнө заавал УБ хотын Төмөр замын төв эмнэлэгт эмнэлгийн үзлэгт орсон байна.
  2. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн элсэгчид 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд 09:00-17:00 цагуудад Төмөр замын политехник коллежийн сургалтын албан дээр өөрийн биеэр ирж бүртгүүлж хичээл сонголтоо хийнэ.
  3. Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрэн эхээр нь авчирна. Үүнд: бүрэн бөглүүлсэн, дүгнэлт гаргасан эрүүл мэндийн үзлэгийн хуудас, сургалтын төлбөр тушаасан баримт, зохих эрхийн актаар тогтоосон хөнгөлөлт эдлэх бол холбогдох баримт бичгүүдийг авчирна.
  4. Сургалтын төлбөрийг Хаан банкны 5058058072 тоот УБТЗ-ын Политехник коллеж дансанд өөрийн овог нэр, регистрийн дугаарыг бичиж тушаана.
  5. Суралцах гэрээ байгуулах эрх авсан боловч энэхүү журмын 6.2-т заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулах болон суралцах эрхээсээ татгалзсан гэж үзэж элсэх эрхийг нь хүчингүй болсонд тооцно.


ДОЛОО. БУСАД

  1. Элсэлтийн хяналтын тоо гүйцээгүй тохиолдолд нэмэлт элсэлтийг зарлаж болно. Нэмэлт элсэлт зохион байгуулахтай холбоотой асуудлыг Төмөр замын политехник коллежийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
  2. Төмөр замын политехник коллежийн элсэлттэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд дараах дугааруудаас авна. Үүнд:

Суурин утас: 21242296, 21242297

Гар утас: 95082296, 95052296 /Мобиком/

86992296, 86032296 /Юнител/





скачать dle 12.0