Эрхэм зорилго:
Уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахуйц чанартай фондтой, шинэлэг үйлчилгээтэй, чадварлаг боловсон хүчинтэй, орчин үеийн техник технологи бүхий мэдээллийн төв болоход оршино.
Номын сангийн үндсэн чиг үүрэг:
Номын сан нь уншигч, хэрэглэгчдийн судалгаа шинжилгээ хийх, сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, холбогдох чиглэлийн ном, сурах бичиг, цахим ном, цахим мэдээллийн сан, хэвлэмэл болон хэвлэмэл бус мэдээллүүдээр тогтмол хангах.
Номын сан нь сургуулийн болон дотуур байрны гэсэн 2 уншлагын танхимтай. Сургуулийн номын сан нь 1 ээлжиндээ 90 уншигчдад үйлчлэх 170м2 талбайтай уншлагын танхим 40,2м2 талбай бүхий сан хөмрөг хадгалах өрөөтэй, 2 номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Номын сан нь үндсэн чиг үүргийн хүрээнд багш, оюутан, хэрэглэгчдийн мэдээллийн хэрэгцээг хангах, судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажлаа төлөвлөж, гүйцэтгэлээ хянаж тайлагнан, шаардлагатай судалгаа шинжилгээнүүдийг хийж, шийдвэр гаргалтандаа ашиглан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Номын санч нь нийт 40 мянга гаруй номын сан хөмрөгийг цаасан каталогижуулж, төрөл ангиар байрлуулж, лавлагаа мэдээллээр үйлчилхээс гадна номын сангийн K-GLOUDE програмыг үйл ажиллагаандаа ашигладаг.
Төгсөгч оюутнуудын бүтээл болох дипломын ажлуудаар сэдэвчилсэн электрон картын сан буюу мэдээллийн бааз бүрдүүлэхдээ Zotero программыг ашигладаг ба одоогийн байдлаар 2010-2020 онд төгсөгчдийн 662 ширхэг бүтээлийг мэдээллийн бааз руу оруулаад байна.
Цаашид багш нарын бүтээл, сонин сэтгүүлийн өгүүллийн сэдэвчилсэн картын санг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Уншигчдад түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг бий болгох, эрэлт ихтэй ховор номыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хийж байна.
Интернетийн сүлжээнд холбогдсон суурин компьютерууд болон WI FI төхөөрөмж суурилуулснаар номын сантай холбоотой болон бусад шинэ мэдээ мэдээллийг цаг хугацааалдалгүй авах боломж бүрдсэн. Мөн сүүлийн үеийн хүчин чадал бүхий компьютер, 3 үйлдэлтэй принтер, бар код хэвлэгч, уншигч гэх мэт орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.