📡 АЖИЛ ОЛГОГЧ – ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

📡АЖИЛ ОЛГОГЧ – ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
      Төмөр замын их сургууль, Политехник коллежийн Дохиолол, холбоо, цахилгааны тэнхимээс ажил олгогч байгууллагууд болон төгсөгчдийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
           Уулзалтад ТЗИС болон Политехник коллежийн Дохиолол, холбооны багш нар, төгсөх курсын Дохиолол, төвлөрүүлэлт, хориглол болон Холбооны мэргэжлийн 1,  3-р ангийн оюутан, суралцагчид, анги удирдсан багш нар, ажил олгогч байгууллагуудын хүний нөөцийн төлөөлөл, холбогдох албан хаагчид оролцов.
 Энэхүү уулзалтын үеэр төгсөгч оюутан, суралцагчдад ажлын байрны боломж, байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого болон мэргэжлийн хөгжлийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан ажил олгогч байгууллагуудын төлөөлөл, багш нартаа талархал илэрхийлье.
 Нийт төгсөгч оюутан, суралцагчдадаа цаашдын ажил хөдөлмөр, эрдэм сурлагын их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 


Add comment

Add comment

reload, if the code cannot be seen