“Айтүүлс” компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Төмөр замын Политехникийн коллежийн мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гурван ширхэг сервер хандивлалаа.

 “Айтүүлс” компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Төмөр замын Политехникийн коллежийн мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гурван ширхэг сервер хандивлалаа.

    Хандив гардуулах үйл ажиллагаанд “Айтүүлс” компанийн бизнес хариуцсан захирал Даваапүрэвийн Жигжид тэргүүтэй компанийн төлөөлөл, Төмөр замын Политехникийн коллежийн захирал С.Галбадрах тэргүүтэй сургуулийн төлөөлөл оролцов.

   Уулзалтын үеэр талууд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулж, мэдээлэл солилцлоо. “Айтүүлс” компанийн зүгээс хандивласан серверүүдийг ашиглахад шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөгөө өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлэв.

   Тус коллежийн захирал С.Галбадрах сургалтын арга зүй, хэлбэр эрчимтэй шинэчлэгдэж, зайн болон цахим сургалтын агуулга, хэрэглээ өсөн нэмэгдэж буй энэ үед сургуулийн мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо. Тэрбээр “Айтүүлс” компанийн хамт олонд сургуулийн багш, ажилтан, суралцагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв


Add comment

Add comment

reload, if the code cannot be seen