УБТЗ-ын Политехник коллеж, ТЗДСургуулийн Тээвэр удирдлага, менежментийн тэнхимүүдийн хооронд 5 дахь жилдээ уламжлагдан зохион байгуулагдаж байгаа "Тээвэр удирдлага зохион байгуулалтын алба"-ны нэрэмжит 3 төрөлт спортын тэмцээн 2023 оны 10 сарын 14, 15 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Нийт "Ашиглалтын тэнхим"-ийн 14 ангийн 30 баг хурд хүч, авъяас чадлаа гарган уралдаж нийт оноогоор менежментийн 3-р курсын Энхбаяр багштай анги шилжин явах цомын эзэн боллоо.
УБТЗ-ын Политехник коллежийн ДТ-3, ДТ-2, ДТ-1, ДСП-а, ДСП-б, АВХ ангиуд амжилттай оролцон Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд ДТ-2 мөнгөн медаль, ДТ-3 хүрэл медалийн эзэд боллоо, Ширээний теннисээр ДТ-3 ангийн Баттүшиг хүрэл медаль хүртэв.