“Баянгол-Залуучуудын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтохтой 3 жил хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Өнөөдөр дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Баянгол-Залуучуудын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтохтой 3 жил хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь Төмөр замын салбарын хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан төмөр замын мэргэжлийн хүний нөөцийг хамтран бэлтгэх, судалгаа, шинжилгээний ажил хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох асуудлаар хамтран ажиллах зорилготой юм.