Вагоны тэнхимийн танилцуулга

1972 онд Төмөр замын техникумыг түшиглэн байгуулагдсан. Төмөр замын техник мэргэжлийн сургуулийн үндсэн дээр үүсэж, өнөөг хүртэл тасралтгүй хөгжиж байна. БСШУЯ-ны сайдын тушаалаар 2007 оноос вагоны мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор вагон үзэгч засварчин, зорчигчийн вагоны үйлчлэгчээр анхны элсэлт авсан.

Вагон үзэгч засварчны мэргэжлийн мастер болон мэргэжлийн багш 2, зорчигчийн вагоны үйлчлэгч мэргэжлийн мастер болон мэргэжлийн багш 2, нийт 4-н багштайгаар ажиллаж байсан. 

Вагоны мэргэжлийн багш С.Алтансамбар, мастер багш С.Сайнгэрэл, зорчигчийн вагоны үйлчлэгчийн мэргэжлийн багш С.Мөнхсүрэн, мастер багш Ц.Батцэцэг нар ажиллаж байсан.

2011 онд “Зорчигчийн вагоны үйлчлэгч, Вагон үзэгч засварчин”- ны хосолсон мэргэжлээр анхны төгсөлтийг хийсэн.

2019 оноос статус өөрчлөгдөн Политехник коллеж болсонтой холбогдуулан мэргэжлийн боловсролын “Вагон үзэгч засварчин”, “Зорчигчийн вагоны үйлчлэгч” мэргэжлээс гадна техникийн боловсрол олгохоор “Вагоны техникч” мэргэжлээр 3 болон 1.5-н жилийн сургалтын програмтай болсон.

Одоогийн байдлаар дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд: Тэнхимийн эрхлэгч Б. Оюунцэцэг, Багш: Д.Энхжаргал, Д.Шаравжамц, А. Оюунгэрэл.

Вагоны тэнхим нь УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ын хэмжээнд Төмөр замын тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэхэд ажлын өндөр амжилт гарган 2025 оны хөдөлмөрийн уралдаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажилласан байгууллагаар ШАГНАЛТ байр эзэлж диплом мөнгөн шагналаар шагнагдсан. 

Сургалтын чиглэл, хөтөлбөрүүд 

Вагоны тэнхим нь чадамжинд суурилсан, мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр сургалтын үйл ажиллагааг явуулдаг.

  • Чадамжинд суурилсан мэргэжлийн боловсрол
    • Вагон үзэгч, засварчин - ВҮЗ
    • Зорчигчийн вагоны үйлчлэгч - ЗВҮ
  • Техникийн боловсрол
    • Вагоны техникч 3 жилийн хөтөлбөр – ВТ-1, ВТ-2, ВТ-3
    • Вагоны техникч 1.5 жилийн хөтөлбөр – ВТЭ-1, ВТЭ-2

Материаллаг бааз

  • 103-р кабинет – Вагон үзэгч, засварчны анги
  • 107-р кабинет – Зорчигчийн вагоны үйлчлэгчийн анги
  • 104-р кабинет – Вагоны техникчийн анги
  • 105-р кабинет – Вагоны механик засварын лаборатори
  • Гадаа сургалтын полигон

Оюутнууд бодит ажлын орчинд ойртохын тулд лаборатори болон полигон дээр практик сургалтаа хийдэг.

Чанарын баталгаа 

Вагоны техникчийн 3 жил болон 1.5 жилийн сургалтын хөтөлбөрүүд нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөс магадлан итгэмжлэгдсэн.

  • 2024 оны 4-р сард анхны магадлан итгэмжлэл 
  • 2025 оны 12-р сарын 18-нд дахин 5 жилийн хугацаатай амжилттай сунгагдан “МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН” хөтөлбөрүүд болж баталгаажсан.




Add comment

Add comment

reload, if the code cannot be seen

Б.Оюунцэцэг

Вагоны тэнхимийн эрхлэгч


Мэргэжил: Вагоны инженер

Ажлын туршлага: 22 жил

Боловсрол: Дээд – Техникийн ухааны магистр

  1. ТЗ-ын коллеж “Вагоны инженер” бакалавр
  2. ШУТИС-ийн МТС магистр

Шагнал: УБТЗ ХНН-ийн “Хүндэт үнэмлэх”

                УБТЗ ХНН-ийн “Тэргүүний төмөр замчин”

                УБТЗ ХНН-ийн “Төмөр замчны алдар”

А.Оюунгэрэл

Вагоны тэнхимийн багш


Мэргэжил: Вагоны инженер

Ажлын туршлага: 19 жил

Боловсрол: Бизнесийн удирдлагын магистр

  1. ТЗДС “Вагоны инженер” 
  2. ШУТИС-ийн БУХС магистр

Шагнал: УБТЗ ХНН-ийн “Хүндэт төмөр замчин”

Д.Энхжаргал

Вагоны тэнхимийн багш


Мэргэжил: Вагоны инженер

Ажлын туршлага: 32 жил

Боловсрол: Дээд – Нийгмийн удирдлагын магистр

  1. ТЗДС “Вагоны инженер”
  2.  Удирдлагын академи Магистр

Шагнал: УБТЗ ХНН-ийн “Хүндэт үнэмлэх”

  • УБТЗ ХНН-ийн “Онц хөдөлгөөнчин”
  •  УБТЗ ХНН-ийн “Хүндэт төмөр замчин”
  •  УБТЗ ХНН-ийн “Төмөр замчны алдар”
  •  Боловсролын яам  “Боловсролын тэргүүн”


 

Д.Шаравжамц

Вагоны тэнхимийн багш


Мэргэжил: Вагоны аж ахуйн инженер
Ажлын туршлага: 15 жил
Боловсрол:
  • Эрхүү хотын Зам Харилцааны Их Сургууль .”Вагоны Техникч” 1998-2003 он
  • ТЗДС “Вагоны инженер”, 2004-2007 он
  • МУБИС “Боловсролын Удирдлагын магистр” 2016 он
  • МУЭИС докторант 2018 оноос
Шагнал урамшуулал:
  1. УБТЗ-ын Замын даргын “Нэрэмжит шагнал”
  2. МУ-ын БСШУС-ын яамны “Жуух бичиг”
  3. МУ-ын БСШУС-ын сайдын “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг /2019.10.04