Цахилгаан холбооны тэнхимийн танилцуулга

УБТЗ-ын МСҮТ нь 2007 онд байгуулагдаж УБТЗ ХНН-ийн захиалгаар Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр болон Цахилгааны монтёр бэлтгэх мэргэжлүүдээр сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

2019 оноос Политехник коллеж болж өргөжсөнөөр Цахилгааны техникч, Дохиолол төвлөрүүлэлт хориглолын техникчийн боловсрол олгох сургалтуудыг мэргэжлийн хөтөлбөрийн дагуу явуулж байна.

Тус тэнхим нь цахилгааны мэргэжлийн 1 багш, автоматик телемеханик ба холбооны мэргэжлийн 1 багш, орос хэлний 1 багш, нийт 3 үндсэн багштайгаар мэргэжлийн болон техникийн боловсролын хичээлүүдийг заадаг. Мэргэжил олгох ангиудаа дурьдвал:

Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр
  • Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр–1 жил

Техникийн боловсролын хөтөлбөрөөр
  • Дохиолол төвлөрүүлэлт хориглолын техникч–3 ба 1.5 жил
  • Цахилгааны техникч–3 ба 1.5 жилээр тус тус сургаж төгсгөдөг

Сургалтын орчин:
  • Дохиолол төвлөрүүлэлт хориглолын лаборатори–2
  • Автоматик телемеханикийн байгууламжийн лаборатори–1
  • Холбооны кабинет–1
  • Автоматик телемеханикийн байгууламжийн кабинет–1
  • Цахилгаан хангамжийн лаборатори–1
  • Цахилгаан хангамжийн кабинет–1
  • Төмөр замын сургалтын полигон

скачать dle 12.0

Ө.Соёлцэцэг

Цахилгаан холбооны тэнхимийн эрхлэгч


Мэргэжил: ШУТИС, 2004, Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Бакалавр
Ажлын туршлага: 16 жил
Боловсрол: ШУТИС, 2007, Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Магистр
  • Боловсрол судлалын хүрээлэн, 2006, “Сургах зүйн боловсрол” дээд курс
  • Российская федерация. Томский государственный педагогический университет, 2013, “Современные аспекты развития мировых систем университетного и школьного образования”
  • Үндэсний “Старт-Ап” академи, 2015, Гарааны бизнесийн удирдлагын “Старт-Ап” менежерийн хөтөлбөр
Судалгааны чиглэл: Эрчим хүчний хэмнэлтийн судалгаа (докторант)

Дашзэвэг Цэрэндулам (магистр)

Ерөнхий эрдмийн багш


Мэргэжил: Багш-орчуулагч
Ажлын туршлага:19 жил
Боловсрол:
-“Орхон Их Сургууль”, 1997, багш–орчуулагч
- ХИС, 1999, Магистр
- “Статфорд карьер институт ”, АНУ 2002, бизнес–менежмент
- “ETAS”, 2014 Австрали, үнэлгээний сургалт

М.Чанцалдулам (бакалавр)

Дохиолол төвлөрүүлэлт хориглолын багш


Мэргэжил: Автоматик телемеханик холбооны инженер
Ажлын туршлага: 16 жил
Боловсрол:
-“Автоматик телемеханик ба холбооны инженер” бакалавр
-“NGN технологи” сургалт ШУТИСХолбоо мэдээллийн их сургууль