УБТЗ-ын МСҮТ нь 2007 онд анх байгуулагдаж 5 үндсэн мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн бөгөөд сургалтын алба нь сургалтын менежер, хичээл зохицуулагч, дадлага хариуцсан ахлах мастер гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2019 онд УБТЗ-ын Политехник коллеж болон өргөжсөнөөр тус сургууль нь техникийн боловсролын 8 мэргэжлээр, мэргэжлийн боловсролын 9 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж тус сургуулийн сургалтын алба нь сургалтын менежер, техникийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, нийгмийн түншлэл олон нийт хариуцсан мэргэжилтэн, хичээл зохицуулагч гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн 19 үндсэн багштайгаар үйл ажиллагаагаа явуулах болсон.
Сургалтын алба нь ашиглалтын мэргэжлийн 4, зүтгүүрийн мэргэжлийн 3, вагоны мэргэжлийн 5, замын мэргэжлийн 2, төмөр замын машин механизмын мэргэжлийн 2, цахилгааны мэргэжлийн 1, холбооны мэргэжлийн 1, ерөнхий эрдмийн 1 нийт 19 багштайгаар чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Техникийн болон мэргэжлийн боловсролоор дараах төрлийн сургалтуудыг явуулж байна. Үүнд:
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр
Техникийн боловсролын хөтөлбөрөөр:
- Ашиглалтын техникч – 3 ба 1,5 жил
- Зүтгүүрийн техникч – 3 ба 1,5 жил
- Вагоны техникч – 3 ба 1,5 жил
- Холбооны техникч – 3 ба 1,5 жил
- Замын техникч – 3 ба 1,5 жил
- Цахилгааны техникч – 3 ба 1,5 жил
- Төмөр замын машин механизмын техникч – 3 жил
Мэргэжлийн боловсролын хөтөлбөрөөр:
- Төмөр замын өртөөний жижүүр 1 жил
- Ачаа вагон хүлээлцэгч 1 жил
- Вагон үзэгч, засварчин 1 жил
- Зорчигчийн вагоны үйлчлэгч 1 жил
- Зүтгүүрийн туслах машинч 1 жил
- Илчит тэрэгний засварчин 1 жил
- Төмөр замын замчин – 1 жил
- Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр 1 жил
- Цахилгааны монтёр 1 жилээр тус тус техникч болон мэргэжилтэй ажилтан бэлтгэн төгсгөж байна.