ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ УБТЗ-ын хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд “ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-АСУУДАЛ, ШИЙДЭЛ” онол практикийн бага хурлыг 2021 оны 05-р сарын 2-р арав хоногт цахимаар Zoom платформ ашиглан зохион байгуулах гэж байна.
Зорилго: Энэхүү хурлын зорилго нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.
Хамрах хүрээ, ангилал: УБТЗ ХНН-ийн алба, хэлтэс, төв, аж ахуйн нэгжийн инженер техникийн ажилчид, багш судлаачдын дунд зохион байгуулагдана.
Сэдвийн чиглэл:
Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үр дүнтэй, сайн жишээ /аж ахуйн нэгж байгууллагын бодит жишээн дээр ямар байсан, ямар арга хэмжээ авсан, бэрхшээл, сургамж, үр дүн, ололт амжилт/
УБТЗ-ын алба, салбар нэгжийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой гологдол, дутагдал гарах эрсдэл, нөлөөлж буй хүчин зүйл
Гологдол, дутагдал буюу эрсдлийг бууруулах арга зам, техник, технологийн шинэчлэлт , шинэ шийдэл, нэвтрүүлэлт, харилцан уялдаа холбоо
Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд гаргасан бусад тушаал, шийдвэрийн хэрэгжилт, хяналт тавих үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ
Төмөр замын тээвэрт ашиглаж буй техник, төхөөрөмж, байгууламж болон төмөр замын тээвэртэй холбоотой ажил, үйлчилгээ, технологийн горим нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, стандартын шааардлагад нийцэж буй эсэхэд хийсэн дүн шинжилгээ
Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах бодлогын тэргүүлэх чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ /Олон Улсын чиг хандлага, өөрийн орны онцлогтой уялдуулсан, хэрэгжихүйц, бодит үндэслэлтэй байх/.
Хугацаа:
Илтгэлийг эхийгMicrosoft Word (*.docx) файл хэлбэрээр 2021 оны 05 сарын 10-н хүртэл хугацаанд хүлээн авах ба УБТЗ-ын Тээврийн хяналтын албанд шуудангаар ирүүлэх буюу ABLE программ ашиглан РБ албаны төвийн хэсэглэл хариуцсан ахлах байцаагч, орлогч даргын нэр дээр илгээнэ. Холбогдох утас: 86114427
I шатны шалгаруулалтын дүнг 2021 оны 05 сарын 12-ны өдөр зарлаж, оролцогчдод урилга, хөтөлбөр хүргүүлнэ.
Шалгарсан 6 илтгэлийг 2021 оны 05 сарын 2-р арав хоногт хэлэлцүүлж, шилдгүүдээ тодруулах ба редакцийн комисс хэлэлцэж, хэвлэлийн шаардлага хангасан илтгэлүүдийг хэвлэн олны хүртээл болгоно. Хурал болох өдрийн товыг жич цахилгаанаар мэдэгдэнэ.
Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавих шаардлага:
1.Илтгэлийн нэр, зохиогч, албан газрын нэр, холбогдох утсыг илтгэлийн эхэнд бичнэ.
2.Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, сэдэв сонгосон үндэслэл, үндсэн хэсэг(текст, зураг, хүснэгт) дүгнэлт, ашигласан материал, талархал(бичихгүй байж болно.), зохиогчийн товч намтрыг оролцуулан А-4 хэмжээгээр 5-8 хуудсанд багтсан байна.
3.Илтгэлийг Times New Roman фонтоор 11 pt үсгийн өндрийг сонгож, хуудасны дээд, баруун, зүүн талаас нь 2.5 см, доод талаас нь 3.0 см, мөр хоорондох зай 1 sp байна. Header, Footer, Footnote команд ашиглахгүй, хуудас дугаарлахгүй.
4.Илтгэлийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтаан бичнэ. Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэгдэх ба түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоо байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.
5.Илтгэлд оруулсан фото зураг, зураг, график нь xap цагаан өнгөтэй, математик бичиглэлүүд Equation программаар мөр голлон бичигдэнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтад бичнэ.
- Илтгэлийн төгсгөлд тухайн илтгэлийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтаан, Times New Roman фонтоор 10 pt үсгийн өндөртэй бичнэ. Үүнд: Зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, холбогдох утас, хэрэв судалгааны ажлын чиглэлтэй, удирдагчтай, мөн судалгааны лаборатори ашигладаг бол тэдгээрийг бичнэ.
Илтгэлийг шалгаруулах үзүүлэлтүүд:
- Зарласан сэдвийн аль нэгийг сонгосон байх;
2.Сонгосон сэдвийн хүрээнд бодит нөхцөл байдал, дэвшүүлж буй шийдлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх; дүгнэлт санал нь бодитой, үр ашигтай, хэрэгжих боломжтой байх
- Олон улсын чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
- Илтгэл нь эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан хураангуй, удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт, иш татсан ном зохиол, бүтээл, судалгаа, эх сурвалжийг тодорхой дурдсан байх;
- Илтгэлийн зохиогч нь нэг буюу хоёр этгээд байж болох ба зохиогчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байх;
- Илтгэл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх.
7.Найруулга зүйн алдаагүй, товч ойлгомжтой ойлгомжтой байх
8.Илтгэх yp чадвар сайн, хугацаа 15 минут хүртэл байх
Шагнал урамшуулал
1.Шүүгчдийн бүрэлдэхүүн зохих шалгуурыг хангасан 4 илтгэлийг шалгаруулж дараахь байдлаар шагнаж урамшуулна. Үүнд:
Нэгдүгээр байр -1 Өргөмжлөл , 500000 төг
Хоёрдугаар байр -1 Өргөмжлөл , 300000 төг
Гуравдугаар байр-1 Өргөмжлөл , 200000 төг
Шагналт байр -1 Өргөмжлөл ,100000