🚆 ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ 🚆

    Төмөр замын тээврийн салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой өдөрлөг Налайх, Багануур дүүргүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна. Улаанбаатар төмөр замын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга М.Цогтын баталсан удирдамж, хөтөлбөрийн хүрээнд Төмөр замын их сургууль (ТЗИС), Политехник коллеж (ПТК)-ийн сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулж, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг ажиллаж байна.
Тус өдөрлөгт:
  1.  ТЗИС-ийн захирал У.Мягмарсүрэн
  2.  УБТЗ-ын Хуулийн албаны хуульч, Залуучуудын холбооны хяналтын зөвлөлийн дарга А.Цэндзаяа
  3. ПТК-ийн Зүтгүүрийн тэнхимийн эрхлэгч Б.Энхтайван
   ТЗИС-ийн багш Г.Ганзам нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг төгсөх ангийн сурагчидтай биечлэн уулзан, төмөр замын салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, инженер техникийн мэргэжлийн давуу тал болон ажлын байрны өргөн боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. 
    Мөн УБТЗ-ын залуучуудын байгууллагын үйл ажиллагаа, залуу төмөр замчдад үзүүлдэг дэмжлэг, нийгмийн баталгааны талаар сонирхолтой мэдээлэл өгч, сурагчдын суралцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болж байна. #ТөмөрЗам #МэргэжилСурталчлахӨдөрлөг #ТЗИС #ПТК #УБТЗ #ИрээдүйнТөмөрЗамчид 

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen