1990
1990 оны хавар УБТЗ-ын даргын А-89 тоот тушаалаар төмөр замын техникум, ТМДС-ийг нэгтгэн Төмөр замын сургалтын төв нэртэй болгов. Сургуулийн удирдах бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулалтаар явуулсан нь ардчилал хөгжих эхний алхам байлаа. БНМАУ-ын их, дээд, тусгай дунд боловсролын тогтолцоонд өөрчлөлт орсонтой холбогдон БНМАУ-ын Шинжлэх ухаан Боловсролын Яамны сайд, УБТЗ-ын хэрэг эрхлэх газрын даргын 1991 оны 4 сарын 22-ны өдрийн 156/А-57 дугаар тушаалаар Төмөр замын сургалтын төвийг Төмөр замын коллеж болгон өөрчилж, Дээд боловсрол олгодог сургалтын байгууллага болгож өөрчлөв.