Захирлын мэндчилгээ

Төмөр замын политехник коллежийн эрдэмтэн багш нар, оюутан, суралцагсад, үе үеийн төгсөгчид болон ажилтан, ажиллагсад, хамт олон Та бүхэндээ чин сэтгэлийн мэнд хүргэж, эрдэм судлал, сургалтын үйл ажиллагаанд тань амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Манай сургууль Монгол Улсын үе үеийн төмөр замын салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг чанартай бэлтгэх, хөгжүүлэх үйлсэд багагүй хувь нэмрээ оруулж төгсөгчид маань салбартаа нэр хүндтэй ажиллаж, сургуулийнхаа нэр алдрыг өндөрт өргөн ажиллаж байгаа нь бидний бахархал юм.

Бид хувьсан өөрчлөгдөж буй гадаад орчны хүчин зүйл, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн сургалтын үйлчилгээ үзүүлэх замаар дэлхийн боловсролын хөгжлийн хандлагад нийцүүлэн хөгжиж, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт манлайлагч байж, сургууль болон суралцагчдынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлж, сургуулийн академик чадавхийг нэмэгдүүлж, Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийг тодорхойлогч жишиг сургууль болох зорилтыг тавин ажиллаж байна.

Оюун ухаанаараа манлайлагч нь байж, ололт, амжилт, бүтээлээ бататган, өөдлөн дэгжиж явахын өлзийтэй ерөөлийг үе үеийн төгсөгч, багш, ажилчид, оюутан, суралцагч, хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүстээ өргөн дэвшүүлж амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.