Дохиолол холбоо, цахилгааны тэнхимийн танилцуулга

    УБТЗ-ын МСҮТ нь 2007 онд байгуулагдаж УБТЗ ХНН-ийн захиалгаар Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр болон Цахилгааны монтёр бэлтгэх мэргэжлүүдээр сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

 

   2019 оноос Политехник коллеж болж өргөжсөнөөр Цахилгааны техникч, Дохиолол төвлөрүүлэлт хориглолын техникчийн боловсрол олгох сургалтуудыг мэргэжлийн хөтөлбөрийн дагуу явуулж байна.

 

    Тус тэнхим нь автоматик телемеханик ба холбооны мэргэжлийн 1 багш, цахилгааны мэргэжлийн 1 багш, англи хэл ба орос хэлний багш- орчуулагч 1 багштай бөгөөд нийт 3 үндсэн багштайгаар мэргэжлийн болон техникийн боловсролын хичээлүүдийг заадаг. Мэргэжил олгох ангиудаа дурьдвал:

 

Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрөөр

  • Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр –1 жил
  • Цахилгааны монтёр – 1 жил

 

Техникийн боловсролын сургалтын хөтөлбөрөөр

  • Дохиолол төвлөрүүлэлт хориглолын техникч–3 ба 1.5 жил
  • Цахилгааны техникч–3 ба 1.5 жилээр тус тус сургаж төгсгөдөг.

 

Сургалтын орчин:

  • Автоматик телемеханикийн байгууламжийн лаборатори–1
  • Автоматик телемеханикийн байгууламжийн кабинет–1
  • Цахилгаан хангамжийн лаборатори–1
  • Цахилгаан хангамжийн кабинет–1
  • Төмөр замын сургалтын полигон






М.Чанцалдулам

Дохиолол холбоо, цахилгааны тэнхимийн эрхлэгч


Мэргэжил: Автоматик телемеханик холбооны инженер

Ажлын туршлага: 20 жил

Боловсрол:

  • “Автоматик телемеханик ба холбооны инженер” бакалавр
  • “Боловсролын удирдлага” магистр
  • “NGN технологи” сургалт ШУТИСХолбоо мэдээллийн их сургууль

Д.Цэрэндулам

Ерөнхий эрдмийн багш


Мэргэжил: Багш-орчуулагч

Ажлын туршлага: 25 жил

Боловсрол:

  • “ Багш–орчуулагч” бакалавр, 
  •  “ Боловсрол судлал”  Магистр татфорд карьер институт ”, АНУ 2002, бизнес–менежмент
  • “ETAS”, 2014 Австрали, үнэлгээний сургалт
  • “Орос хэлний багш”  баклавар