БНХАУ-ын Бугатын төмөр зам
БНХАУ-ын Бугат хотын төмөр замын мэргэжил технологийн коллежийн намын дэд дарга Biligondalai, сургуулийн нам төрийн албаны ерөнхий газрын орлогч дарга Lijie, гадаад харилцааны мэргэжилтэн Liying болон 12 оюутны хамт ТЗДС болон Политехник коллежийн удирдлагуудтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож сургалтын үйл ажиллагаа, материаллаг баазтай танилцав.
БНСУ-ын Төмөр замын ахлах сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд 8 сурагчийн урилгыг УБТЗ-ын Политехникийн коллежийн захирал Ё.Бямбатогтох гардуулан өгч сурлагын амжилт хүслээ.
УБТЗ-ХНН-ийн хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж, УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Донгяны их сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Төмөр замын Донгяны Их сургуулийн удирдлагуудтай уулзаж оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.
УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох, БНСУ-ын Төмөр замын ахлах сургуулийн захирал Сун Квак нар багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, төмөр замын төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах чиглэлээр санамж бичиг байгууллаа.
УБТЗ-ын политехник коллежийн захирал Ё. Бямбатогтохын урилгаар "Хүрээ" дээд сургуулийн гүйцэтгэх захирал И ЖЭ БУГ нар хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ГАДААД ХАРИЛЦАА
УБТЗ-ын ХНН-тэй хамтран төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, туршлага судлан, мэргэжил дээшлүүлэх сургалтанд багш нарыг хамруулдаг. Үүнд:
- 2009 онд Хөх хотын төмөр замын туршлага судалсан.
- 2012 онд Бээжингийн зам харилцааны их сургуульд-2 багш 14 хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.
- 2014 онд Солонгосын төмөр замд Төмөр замын замчин мэргэжлийн 10 оюутан үйлдвэрлэлийн дадлага хийсэн.
- 2014 онд Австрали улсад 1 багш 14 хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.
- 2010-2016 онд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуульд 6 багш 7-14 хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.
- 2010, 2019 онуудад Солонгос улсад-2 багш 14 хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд тус тус хамрагдсан.
Одоогоор Бээжингийн зам харилцааны их сургуульд 1 багш магистрын хөтөлбөрт хамрагдан суралцаж байна.
Цаашид БНХАУ-ын Бугатын төмөр замын коллеж, Оросын холбооны улсын Эрхүүгийн төмөр замын коллежуудтай хамтран оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.