Өсвөр үе, хүүхэд багачууд,оюутан суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Баянгол Дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордны дарга С.Мөнхзаяа болон “Улаанбаатар Төмөр зам” Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд
нар хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаарх хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан.
Тус санамж бичгийн хүрээнд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ажилчдын нийгмийн баталгааг хангах, тэдний гэр бүл ялангуяа хүүхдүүдэд чиглэсэн хөгжлийн боломжуудыг нэмэгдүүлэх ажлын эхлэлийг тавьсан. Өнөөдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус сургуулийн “Эцэг эхийн зөвлөл” сургалт, уулзалт зохион байгууллаа.
Сургалтыг "Монгол хүний эрдэм" төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч тус ордны багш, философийн ухааны доктор Д.Батзаяа явууллаа.
Хүүхэд бүрийн боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бол улс орны ирээдүйд оруулсан хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт билээ.
Монгол хүний эрдэм — Ирээдүйг бүтээх үнэт боловсрол.
Хүүхэд, залуусын оюуны хөгжил, ёс суртахуун, монгол хүний төлөвшил, хүмүүжлийг цогцоор нь хөгжүүлэх зорилготой “Монгол хүний эрдэм” сургалт нь:
Монгол уламжлал, түүхэн үнэт зүйлсийг орчин үеийн шинжлэх ухаанч арга зүйтэй хослуулсан
Өөрийгөө таних, бусдыг ойлгох, хамтран ажиллах чадвар суулгах
Өнөөгийн нийгмийн өөрчлөлт, дэлхийн өрсөлдөөн дундаа монгол хүн өөрийн язгуур үнэт зүйлээ хадгалан хөгжих
Хүүхэд залуус зөв үнэт үзэл, зөв зан төлөв, зөв хандлагатай өсөж төлөвшихөд туслах
Ёс суртахуун, мэдлэг, ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн тэнцвэрийг зэрэг хөгжүүлэх зорилготой
Тархи оюун, хүүхдийн иог, сэтгэл судлал суурилсан хүмүүжил, төлөвшлийн гэсэн 3 сургалт нийлсэн цогц хөтөлбөр юм.


