Сургалтын албаны танилцуулга

УБТЗ-ын МСҮТ нь 2007 онд анх байгуулагдаж 5 үндсэн мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн бөгөөд сургалтын алба нь сургалтын менежер, хичээл зохицуулагч, дадлага хариуцсан ахлах мастер гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2019 онд УБТЗ-ын Политехник коллеж болон өргөжсөнөөр тус сургууль нь техникийн боловсролын 8 мэргэжлээр, мэргэжлийн боловсролын 9 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж тус сургуулийн сургалтын алба нь сургалтын менежер, техникийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, нийгмийн түншлэл олон нийт хариуцсан мэргэжилтэн, хичээл зохицуулагч гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн 19 үндсэн багштайгаар үйл ажиллагаагаа явуулах болсон.

Сургалтын алба нь ашиглалтын мэргэжлийн 4, зүтгүүрийн мэргэжлийн 3, вагоны мэргэжлийн 5, замын мэргэжлийн 2, төмөр замын машин механизмын мэргэжлийн 2, цахилгааны мэргэжлийн 1, холбооны мэргэжлийн 1, ерөнхий эрдмийн 1 нийт 19 багштайгаар чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Техникийн болон мэргэжлийн боловсролоор дараах төрлийн сургалтуудыг явуулж байна. Үүнд:
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр
Техникийн боловсролын хөтөлбөрөөр:
  • Ашиглалтын техникч – 3 ба 1,5 жил
  • Зүтгүүрийн техникч – 3 ба 1,5 жил
  • Вагоны техникч – 3 ба 1,5 жил
  • Холбооны техникч – 3 ба 1,5 жил
  • Замын техникч – 3 ба 1,5 жил
  • Цахилгааны техникч – 3 ба 1,5 жил
  • Төмөр замын машин механизмын техникч – 3 жил
Мэргэжлийн боловсролын хөтөлбөрөөр:
  • Төмөр замын өртөөний жижүүр 1 жил
  • Ачаа вагон хүлээлцэгч 1 жил
  • Вагон үзэгч, засварчин 1 жил
  • Зорчигчийн вагоны үйлчлэгч 1 жил
  • Зүтгүүрийн туслах машинч 1 жил
  • Илчит тэрэгний засварчин 1 жил
  • Төмөр замын замчин – 1 жил
  • Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр 1 жил
  • Цахилгааны монтёр 1 жилээр тус тус техникч болон мэргэжилтэй ажилтан бэлтгэн төгсгөж байна.

Л.Бямбасүрэн

Сургалтын менежер


Мэргэжил: Төмөр замын машин механизмын ашиглалтын инженер. Барилга замын машин механизмын Монгол Улсын мэргэшсэн инженер. ШУТИС МТС-ийн Докторант. 2009 оноос ТЗДС-д багш, 2021 оноос ПТК-ийн сургалтын менежерээр, нийт сургалтын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна.
Гавъяа шагнал:
  • Нийслэлийн “Шилдэг залуу” алтан медаль
  • Монголын залуучуудын холбооны “Шилдэг залуу”
  • Монголын залуучуудын холбооны“Шилдэг залуу инженер”
  • БСШУЯ-ны “Жуух бичиг”
  • НХХЯ-ны “Тэргүүний ажилтан”
  • УБТЗ-ын“Хүндэт үнэмлэх”
  • Боловсролын тэргүүний ажилтан

Г.Сугармаа

Техникийн боловсрол хариуцсан мэргэжилтэн


Мэргэжил: Вагоны аж ахуйн инженер, магистр, 2011 оноос ТЗДС-ийн техникийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, 2019 оноос УБТЗ-ын ПТК-ийн техникийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. УБТЗ-д тасралтгүй 10 жил ажиллаж байна
Гавъяа шагнал:
  • 2020 онд ҮЭХ-ны “Мөнгөн шагнал”
  • 2021 онд байгууллагын “Мөнгөн шагнал”

Ч.Гэрэлдэлгэр

Нийгмийн түншлэл олон нийт хариуцсан мэргэжилтэн


Мэргэжил: Барилга зам, замын аж ахуйн инженер. Боловсролын удирдлагын магистр, арга зүйч, тэргүүлэх багш зэрэгтэй.
2008 оноос замын мэргэжлийн багш, 2016 оноос НТОНХМ-ээр боловсролын салбарт тасралтгүй 13 жил, УБТЗ-д тасралтгүй 19 жил ажиллаж байна.
Гавъяа шагнал:
  • Боловсролын тэргүүний ажилтан
  • Тэргүүний төмөр замчин
  • Онц хөдөлгөөнчин
  • БСШУЯ-ны Жуух бичиг
  • УБТЗ-ын “Хүндэт үнэмлэх”

Х.Цэрэгмаа

Мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтэн


Мэргэжил: Хуульч-эрх зүйч, Төмөр замын холбооны техникч мэргэжилтэй.
2007 оноос хичээл зохицуулагч, 2010 оноос оюутны асуудал, сургалт хариуцсан арга зүйч, 2019 оноос мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр боловсролын байгууллагад тасралтгүй 14 жил, УБТЗ-д нийт 24 жил ажиллаж байна.
Гавъяа шагнал:
  • МЗХ-ны тэргүүний залуу алтан медаль
  • Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”
  • БСШУЯ-ны Жуух бичиг
  • УБТЗ-ын“Онц хөдөлгөөнчин”
  • Боловсролын тэргүүний ажилтан
  • УБТЗ ХНН-ийн 70 жилийн ойн медаль
  • 2020 оны байгууллагын “Хөдөлмөрийн аварга”

Д.Өлзийсайхан

Хичээл зохицуулагч


Мэргэжил: Нягтлан бодогч, 2011 оноос Номын санч-дотуур байрны багшаар, 2019 оноос хичээл зохицуулагчаар боловсролын байгууллагад тасралтгүй 10 жил ажиллаж байна.
Гавъяа шагнал:
  • УБТЗ-ын “Хүндэт үнэмлэх”
  • УБТЗ-ын 65 жилийн ойн мөнгөн шагнал
  • 2021 онд байгууллагын мөнгөн шагнал