Сургалтын албатай холбоотой асуудлын талаар 9508-2296 дугаараас лавлана уу.
  1. Бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг ХААН БАНК-5058058072 тоот /УБТЗ-ХНН/ дансанд тушаана. Гүйлгээний утган дээр овог, нэр, регистр бичнэ. Бүртгэлийн хураамж төлсөн баримтны зургаа цахим бүртгэлд оруулна.
  2. Техникчийн 3 жилийн ангид элсэн суралцагч нь математик, физикийн хичээлийн аль нэгээр нь элсэлтийн ерөнхий шалгалтыг 400-аас дээш оноотой өгсөн байх. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжны овог, нэр, зурагтай хэсгийн зургийг авч цахим бүртгэлд оруулна.
  3. Мэргэжлийн боловсролын 1 жилийн ангид элсэн суралцагч нь 2022 оны 11-р сарын 07-ны өдрөөс өмнө 18 насанд хүрсэн, бүрэн дунд боловсролтой байна. /Насны хязгааргүй/
  4. Мэргэжлийн боловсролын 1 жилийн ангид 2,5 жилийн ПТК, МСҮТ төгссөн иргэн бүртгүүлж болно.
  5. Мэргэжлийн боловсролын 1 жилийн ангид элсэгчдийг бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүнгийн голч оноогоор улаан шугам татаж шалгаруулж авна. Голч оноог бодохдоо бүрэн дунд боловсролын гэрчилгээн дээр бичигдсэн бүх дүнг нэмээд-/улсын шалгалт болон сонгон судалсан хичээлүүд орно/ нийт хичээлийн тоонд хувааж гаргана.
  6. ПТК, МСҮТ-ийн 2,5 жилийн ангийг төгссөн элсэгч нь голч оноогоо бодохдоо мэргэжлийн үнэмлэхэн дээр бичигдсэн зөвхөн ерөнхий эрдмийн хичээлүүдийг нэмээд нэмсэн хичээлийнхээ тоонд хувааж бодож гаргана. Мэргэжлийн хичээлүүдийн дүнг оруулж тооцохгүй.
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний зургийг авч цахим бүртгэлд оруулахдаа зөвхөн овог, нэр, РД, сонгон судалсан хичээл, шалгалтын дүн болон бусад хичээлүүдийн дүн бичигдсэн хэсгийг оруулна.
  8. ПТК, МСҮТ-ийн 2,5 жилийн мэргэжлийн үнэмлэхний зургийг авч цахим бүртгэлд оруулахдаа зөвхөн овог, нэр, РД, ерөнхий эрдмийн хичээлүүдийн дүнтэй хэсгийг оруулна.
УБТЗ-ЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

Мэргэжлийн боловсролын ангид /1 жил/ элсэгчдийн цахим бүртгэл

Ерөнхий мэдээлэл

* - оор тэмдэглэсэн хэсгийг заавал бөглөнө үү.

Зургийн хэмжээ 4mb-аас дээшгүй байна.

Мэргэжил сонголт


Зөвхөн 2.5 жилээр ПТК, МСҮТ-д суралцаж төгссөн байна.

Техникчийн /3 жил/ ангид элсэгчдийн цахим бүртгэл

Ерөнхий мэдээлэл

Мэргэжил сонголт

Сүүлийн 3 жилийн дотор ЭЕШ өгсөн байх.