Мэргэжлийн боловсрол олгох сургалтууд

УБТЗ-ын Политехник коллеж нь Мэргэжлийн боловсрол олгох
(1 жилийн ангид) дараах 9 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Төмөр замын өртөөний жижүүр
  • Ачаа вагон хүлээлцэгч
  • Зүтгүүрийн туслах машинч
  • Илчит тэрэгний засварчин
  • Вагон үзэгч, засварчин
  • Зорчигчийн вагоны үйлчлэгч
  • Төмөр замын замчин
  • Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр
  • Цахилгааны монтёр

2019-2020 оны хичээлийн жилд Төмөр замын өртөөний жижүүр мэргэжлээр-28, Ачаа вагон хүлээлцэгч мэргэжлээр-28, Зүтгүүрийн туслах машинч мэргэжлээр-28, Илчит тэрэгний засварчин мэргэжлээр-37, Вагон үзэгч, засварчин мэргэжлээр-55, Зорчигчийн вагоны үйлчлэгч мэргэжлээр-29, Төмөр замын замчин мэргэжлээр-28, Дохиолол төвлөрүүлэлт хориглолын монтёр мэргэжлээр-24 нийт-288 суралцагчдад мэргэжил эзэмшүүлэн төгсгөж мэргэжлийн үнэмлэх олгосон.

2020-2021 оны хичээлийн жилд нийт 8 мэргэжлээр 11 ангид 330 суралцагч элсэн суралцаж байна.
2021-2022 оны хичээлийн жилд 9 мэргэжлээр 12 ангид 360 суралцагчийг элсүүлэн суралцуулахаар төлөвлөн ажиллаж байна.