Ашиглалтын тэнхимийн танилцуулга

УБТЗ-ын МСҮТ нь 2007 онд байгуулагдснаас хойш Ашиглалтын тэнхим “Төмөр замын өртөөний жижүүр”, ”Ачаа вагон хүлээлцэгч” бэлтгэх мэргэжлийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Сургуулийн сургалтын үйл ажиллагаа 2019 оноос Политехник колледж болж өргөжсөнөөр “Ашиглалтын техникчийн” боловсрол олгох сургалтыг хөтөлбөрийн дагуу 3 жилийн өдрийн анги, 1.5 жилийн эчнээ анги, мэргэжлийн боловсролын “Төмөр замын өртөөний жижүүр”, ”Ачаа вагон хүлээлцэгч”-ийн ангиудад сургалтын үйл ажилгааг явуулан мэргэжлийн боловсон хүчин бэлдэж байна. 

Тус тэнхим нь үндсэн 4 багштай бөгөөд мэргэжлийн болон техникийн боловсролын мэргэжлийн хичээлүүдийг заадаг.

Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ангиуд:
Чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрөөр
  • Төмөр замын өртөөний жижүүр 1 жил
  • Ачаа вагон хүлээлцэгч 1 жил
Техникийн боловсролын хөтөлбөрөөр
  • Төмөр замын ашиглалтын техникч – 3 ба 1,5 жил
Сургалтын орчин:
  • Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн лаборатори–1
  • Ачаа тээврийн кабинет -1
  • Төмөр замын өртөөний жижүүрийн кабинет – 1
  • Сургуулийн сургалтын полигон

Ц. Батцоож

Ашиглалтын тэнхимийн эрхлэгч


Мэргэжил: Тээврийн менежемент
Ажилласан байдал:
  • 1999-2001 онд Замын-Үүд өртөөнд Ачаа вагон хүлээлцэгч
  • 2001-2004 ондЗамын-Үүд өртөөнд Ахлах ачаа вагон хүлээлцэгч
  • 2004-2007 онд Замын-Үүд өртөөний Дамжуулах конторын дарга
  • 2007 оноос УБТЗ-ийн ПТК-дашиглалтын багш, тэнхимийн эрлэгчээр ажиллаж байна.
Боловсрол: 1980-1990 онд БГДүүрэг 10 жилийн 51-р сургуульд бүрэн дунд,
  • 1994-1999 онд ТЗДС-д ТЗ-ын ашиглалтын инженер мэргэжлээр баклавр,
  • 2014-2016 онд ШУТИС-ийн харьяа Бизнес удирдлага Хүмүүнлэгийн сургуульд Тээврийн удирдлага менежмент чиглэлээр Магистр зэрэг хамгаалсан.
Мэргэжил дээшлүүсэн байдал:
-2008 онд Багшын хөгжлийн институтад багшлах эрхийн сургалт
-2010 онд ОХУ-ийн ИрГУПС-дмэргэжил дээшлүүлсэн
-2012 онд БНХАУ-ын Бээжин хот Зам харилцааны их сургуульд мэргэжил дээшлүүлсэн
-2014 онд Тээврийн удирдлагаар мэргэшсэн инженерийн зэрэг

Ц.Тодгэрэл

Ашиглалтын тэнхимийн багш


Мэргэжил: Ашиглалтын инженер
Ажилласан жил:
  • 2008 оноос УБТЗ-ын Политехник коллежийн ачаа тээврийн мэргэжлийн багшаар ажиллсан. УБТЗ-д 29 жил, боловсролын салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
  • Анх Ачаа вагон хүлээлцэгч мэргэжлийн ангийг үүсгэн байгуулсан цагаас эхлэн ажилласан ба өнөөдөр 12 дахь төгсөлтөө хийх гэж байна.
Боловсрол:
  • “УБТЗ Дээд сургууль ” 1999, Ашиглалтын инженер /баклавр/
  • “Шинэ иргэншил” 2014, Боловсролын удирдлагын магисир
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
  • 2014 онд ОУ-ын мэргэжил дээшлүүлэх сургалт- ОУ-ын сургагч багшийн гэрчилгээ-4
  • 2017 онд ОХУ-ын ИРГУПС-ын мэргэжил дээшлүүлэх сургалт
Шагнал урамшуулал:
  • Хүндэт төмөр замчин
  • УБТЗ-ын тэргүүний төмөр замчин
  • Боловсролын тэргүүний ажилтан
  • Онц хөдөлгөөнчин

Л. Сүнжидмаа

Ашиглалтын тэнхимийн багш


Мэргэжил: Тээврийн менежмент
Ажлын туршлага: 4 жил
  • 2017 – 2019 онд Дадлага түншлэл курс хариуцсан багш
  • 2019 – 2021 ондАшиглалтын мэргэжлийн багш
Боловсрол:
  • 2000-2010 онд Өвөрхангай аймгийн Арвайхээрсумын ЕБС-д Бүрэн дунд боловсрол
  • 2010-2014 онд УБТЗ-н ТДС-д Тээврийн менежмент мэргэжлээр бакалавр
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
  • Сургах зүйн чадамж эзэмшүүлэх сургалтанд хамрагдаж мэргэшлийн IV түвшний шаардлагыг ханган  гэрчилгээ
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн боловсрол сургалтын Улаанбаатар бүсийн арга зүйн төвөөс багшлах эрхийн үнэмлэх
  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан.

Г. Мандах

Ашиглалтын тэнхимийн багш


Мэргэжил: Тээврийн менежмент
Ажлын туршлага:
  • 2014-2015 онд Толгойт өртөөнд “Вагон бичигч”
  • 2015-2018 онд Хөтөл өртөөнд “Өртөөний жижүүр”
  • 2018-2019 онд УБТЗ-ын МСҮТ-д “Сургалтын менежер”
  • 2019-2020 онд УБТЗ-ын ПТК-д “Дэд захирал”
  • 2020 оны 08 сараас УБТЗ-ын ПТК-д “Ашиглалтын мэргэжлийн багш”-аар ажиллаж байна.
Боловсрол:
  • 2000-2010 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС-д Бүрэн дунд боловсрол
  • 2010-2014 онд УБТЗ-н ТДС-г Ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр
  • 2019 оноос БНХАУ-н Бээжингийн Зам харилцааны их сургуулийн магистрант
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
  • 2018 онд УБ БАЗТ-д Багшлах эрхийн сургалт
  • 2020 онд Менежментийн тогтолцоонд аудит явуулах арга зүй, ХАБЭА-н менежментийн тогтолцоо, Чанарын менежментийн тогтолцоо сэдэвт сургалт
Шагнал урамшуулал:
  • 2018 ондбайгууллагын “Мөнгөн шагнал”
  • 2019 онд байгууллагын “Мөнгөн шагнал”
  • 2020 онд УБТЗ-ын “Хүндэт үнэмлэх”