Вагоны аж ахуйн тэнхимийн танилцуулга

УБТЗ-ын МСҮТ нь 2007 онд байгуулагдаж Төмөр замын замчин бэлтгэх мэргэжлийн боловсролын анги нээж сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 2019 онд Төмөр замын Политехник коллеж болж өргөжсөнөөр вагоны аж ахуйн техникчийн боловсрол олгох сургалтыг мэргэжлийн хөтөлбөрийн дагуу явуулж байна.

Тус тэнхим нь вагоны мэргэжлийн 5 үндсэн багштай бөгөөд мэргэжлийн болон техникийн боловсролын хичээлүүдийг заадаг. Мэргэжил олгох ангиудаа дурьдвал:

Чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрөөр
  • Зорчигчийн вагоны үйлчлэгч – 1 жил
  • Вагон үзэгч засварчин– 1 жил
Техникийн боловсролын хөтөлбөрөөр
  • Вагоны техникч – 3 ба 1,5 жил
Сургалтын орчин:
  • Вагоны лаборатори–1
  • Автотоормосын бүтэц, технологийн лаборатори-1
  • Вагоны тэнхимийн кабинет-2
  • Төмөр замын сургалтын полигон гэх мэт сургалтын бүх нөхцлийг хангасан иж бүрэн цогцолбор юм.

Д.Шаравжамц

Вагоны аж ахуйн тэнхимийн эрхлэгч


Мэргэжил: Вагоны аж ахуйн инженер
Ажлын туршлага: 15 жил
Боловсрол:
  • Эрхүү хотын Зам Харилцааны Их Сургууль .”Вагоны Техникч” 1998-2003 он
  • ТЗДС “Вагоны инженер”, 2004-2007 он
  • МУБИС “Боловсролын Удирдлагын магистр” 2016 он
  • МУЭИС докторант 2018 оноос
Шагнал урамшуулал:
  1. УБТЗ-ын Замын даргын “Нэрэмжит шагнал”
  2. МУ-ын БСШУС-ын яамны “Жуух бичиг”
  3. МУ-ын БСШУС-ын сайдын “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг /2019.10.04

С.Алтансамбар

Вагоны мэргэжлийн багш


Мэргэжил: Вагоны механик инженер
Ажлын туршлага: 32 жил
Боловсрол:
  • Иркутск хотын төмөр замын инженерийн дээд сургууль, 1995 он “Вагоны механик инженер” мэргэжлээр бакалавр
  • ОХУ олон улсын техникийн зөвлөл техникийн ухааны магистр 1995 он
Шагнал урамшуулал:
  1. ЗТБХБ яамны шагнал Монгол улсын “Хүндэт төмөр замчин” цол тэмдэг
  2. УБТЗ-ын “Төмөр замчны алдар” цол тэмдэг
  3. УБТЗ-ын Замын даргын шагнал Тэргүүний төмөр замчин
  4. МУ-ын БСШУС-ын сайдын “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг

С.Мөнхсүрэн

Вагоны мэргэжлийн багш


Мэргэжил: Вагоны инженер-механик
Ажлын туршлага: 29 жил
Боловсрол:
  • Эрхүү хотын Төмөр Замын Дээд Сургууль, 1993 он “Вагоны инженер-мехник” мэргэжлээр бакалавр
  • ОХУ олон улсын техникийн зөвлөл техникийн ухааны магистр 2009 он
  • Удирдлагын академи, 2000 он “Бизнесийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжил, менежер”
Шагнал урамшуулал:
  1. УБТЗ-ын Замын даргын шагнал “Тэргүүний төмөр замчин”
  2. ЗТБХБ яамны шагнал Монгол улсын “Хүндэт төмөр замчин” цол тэмдэг
  3. УБТЗ-ын Замын даргын шагнал “Төмөр замчны алдар”

Б.Оюунцэцэг

Вагоны мэргэжлийн багш


Мэргэжил: Вагоны инженер-механик
Ажлын туршлага: 20 жил
Боловсрол:
  • ТЗДС “Вагоны инженер”,
  • МУШУТИС-МТС “Метал боловсруулалт, засварын үйлдвэрлэл мэргэжлээр Механик инженерийн магистр”
  • ШУТИС доктрант 2019 оноос
Шагнал урамшуулал:
  • ТЗ-ын “Хүндэт үнэмлэх”

Б.Алтанзул

Вагоны мэргэжлийн багш


Мэргэжил: Вагоны инженер-механик
Ажлын туршлага: 12 жил
Боловсрол:
  • ТЗДС “Вагоны инженер”,
  • ШУТИС- “Механик инженерийн магистр”
Шагнал урамшуулал:
  • МЗХ-ны “Тэргүүний залуу алтан медаль”